БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Verocell вакцинаас өнөөдөр 600,000 тунг татан авахаар болжээ.
Тодруулбал Гадаад харилцааны яамнаас "Өнөөдөртөө хоёр онгоцоор нийт 600,000 тун Verocell вакциныг татан авна. Эхний онгоц орой 21:00 цагийн орчимд газардах төлөвлөгөөтэй байгаа бол удаах нь шөнө дунд ирэх тооцоололтой байна" гэлээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ойрын өдрүүдэдБНХАУ-аас 900,000 тун Verocell вакциныг тээвэрлэн авчирна гэж мэдээлсэн. Вакцин ирснээр эргээд өдөрт 40-50 мянган хүнийг хамруулах боломжтой гэдгийг УОК-ын Шуурхай штабаас мэдэгдсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.40.215
Баярлалаа
Хариулах