Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр орон нутагт 160 тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлсэн. Өчигдрийн 23:59 цагийн байдлаар Төв аймагт 36, Өвөрхангайд 13, Ховд, Дундговьд дөрөв, Сэлэнгэд гурав, Хэнтий, Булган, Хөвсгөлд нэг тохиолдол тус тус илэрсэн бол хамгийн олон буюу 49 нь Завхан аймагт бүртгэгджээ.
Тодруулбал, Завхан аймгийн Улиастайд 18, Их-Уулд 14, Нөмрөг суманд нэг иргэн коронавирусийн халдвар авсан нь батлагдсан байна.
Улиастай сумын 175 иргэнээс авсан PCR шинжилгээний хариу гарч, Уламжлалтын эмнэлэгт Тосонцэнгэл, Их-Уул сумаас ирж хэвтэн эмчлүүлж байгаа иргэд болон батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын нийт 18 иргэн халдвар авчээ. Завхан аймгийн Их-Уул суманд одоогоор гурван голомт үүсээд байна.
Нөмрөг суманд Улаанбаатар хотоос очсон гэрийн тусгаарлалтад байгаа нэг иргэн коронавирусийн халдвар авсан нь мөн батлагдсан. Ингэснээр Завхан аймагт нийт батлагдсан тохиолдол 161 болжээ.
Иймд иргэд гэрээсээ гарахгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтална уу хэмээн Завхан аймгийн шуурхай штабаас мэдээлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна