М.Анхцэцэг Азийн аваргаас ХҮРЭЛ медаль хүртлээ

14 цаг 8 минутын өмнө

"Ташкент-2021" хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 87 кг-ийн жингийн тэмцээнд  ДАШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Мөнхжанцангийн Анхцэцэг хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр огцом өргөлтөөр 111 кг, түлхэлттэй өргөлтөөр 136 кг өргөж, нийлбэр дүнгээр 273 кг-ын амжилтаар мөн хүрэл медаль хүртсэн байна. Ингэснээр тэрбээр олимпийн эрх авахад ойртоод байна. 

Энэ жинд БНХАУ-ын тамирчид  тэргүүллээ.

1. Ван Жоу Юй (БНХАУ) 126+160=286 кг
2. Кан Юэ (БНХАУ) 118+155=273 кг
3. Мөнхжанцангийн Анхцэцэг (Монгол) 111+136=247 кг

Узбекистаны нийслэл Ташкент хотноо /дөрөвдүгээр сарын 19-27/  зохион байгуулагдан, тивийн шилдгүүд өрсөлдөж тус тэмцээнд манай улсаас ОУХМ, дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор эмэгтэйчүүдийн 59 кг-д Э.Энхтамир, 71 кг-д Г.Анужин, -87 кг М.Анхцэцэг, Б.Оюунбаяр, +87 кг Э.Билэгсайхан, эрэгтэйчүүдийн 67 кг Э.Мөнхдөл, 96 кг Б.Цэнд-Аюуш нар оролцож байна.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна