АН-аас Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал нар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө албан ёсоор зарласан байна

С.Гандэлгэр
2021/04/29

Ардчилсан намын долоо хоног бүр зохион байгуулдаг 4:11 уулзалт өнөөдөр болж, тавдугаар сарын 1-нд болох Монгол Улсын Ерөнxийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулаx цаxим сонгууль болон Улсын дээд шүүхийн шийдвэртэй холбоотой тайлбар мэдээлэл хийлээ. 

Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга X.Алтанxуяг “Цар тахлын үед Ардчилсан нам хэд хэдэн цахим сонгуулийг амжилттай зохион байгуулж чадлаа. Дөрөвдүгээр сарын 30-нд Монгол Улсын Ерөнxийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулаx цаxим сонгууль эхэлнэ.

Нэр дэвшигчдийн бүртгэлийн үйл ажиллагаа тус өдөр 09:00-15:00 цаг хүртэл явагдана. Санал хураалт тавдугаар сарын 1-ний 09:00-22:00 цаг хүртэл явуулахаар товыг зарласан." гэв.

Маргааш 15:00 цаг гэхэд эцсийн байдлаар нэр дэвшигчдийн нэр тодорхой болох юм.

Одоогийн байдлаар Ардчилсан намаас нэр дэвшихээ илэрхийлсэн хоёр хүн бий. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын гишүүн Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал нар олон нийтэд сонгуульд өрсөлдөхөө албан ёсоор зарласан. Гэхдээ маргааш 15:00 цаг гэхэд эцсийн байдлаар нэр дэвшигчдийн нэр тодорхой болно.

Мөн маргааш 16:00 цагт нэр дэвшигчийн үнэмлэх гардуулсны дараа 17:20 цагт "Халз мэтгэлцээн" зохион байгуулах юм. 



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.57
    2021/04/30

    Амаржаргал бол Оюунгэрэлээс дор чавганц шүү дээ. Америк өвгөн ерөнхийлөгчөө уйтгартай өвган гэж нэрлэх боллоо. Амаржаргал тэрнээс ч дор. Уг нь З.Энхболд гарах юм байгаамдаа. Эрдэнэ мэлхий эсэргүүцэх биз

    Хариулах
  • 103.229.123.141
    2021/04/29

    Хоёуулаа. болохгүй. хий. дэмий. болно. С.Ганбаатар, Н.Алтанхуяг. хоёр. байна. шүү. У. Хүрэлсүхийг. хаах. хүнийг. олох. чинь Эрдэнэ. вангаас. л хамаарч байгаа. шүү. Эрдэнэ. бол. хямдхан. эрхээ. алдах эр. биш бас. эрийн. хуйх.

    Хариулах
  • 64.119.19.40
    2021/04/29

    Оюунгэрэл цагийн гарз, балай авгай хэрэггүй

    Хариулах
  • 192.82.75.4
    2021/04/29

    Эрчүүд шуналтай-б

    Хариулах
  • 103.26.194.180
    2021/04/29

    Бөөн холион бантан АН гэж хэдэн тийшээ харсан атгаалжин хар мангасын толгойнууд хоорондоо галаар тургилцах хооронд МАН улам хүчирхэгжсээр л...

    Хариулах
  • 202.9.40.163
    2021/04/29

    Болж байна

    Хариулах
    • 192.82.88.168
      2021/04/29

      oyun gerel hereggui .