Монгол Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцанг Япон Улсын төрийн дээд шагнал, Цог жавхлант эзэн хааны "Мандах нар" одонгийн "Сүр жавхлант тууз" зэрэглэлийн одонгоор шагнах болсноо Японы Улсын Засгийн газраас өнөөдөр/2021.04.29/ Токиод зарлалаа.
“Япон, Монголын харилцааг бэхжүүлж, хоёр орны парламентын гишүүдийн харилцаа, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан тул” ийн шагнахаар болсноо тэмдэглэжээ.
Данзангийн Лүндээжанцан нь 1990 оны Улсын Бага Хурлаас эхлээд завсаргүй 30 жил парламентын гишүүнээр сонгогдож, УИХ-ын дэд дарга, УИХ-ын даргаар ажилласан билээ.
Тэрбээр 2000 оноос хойш 20 жилийн турш Монгол-Японы парламентын бүлгийн гишүүнээр ажиллаж, парламентын болоод парламентын гишүүдийн харилцаа, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө зүтгэсэн төрийн түшээ юм.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.73.6
Япон хүргэнтэй билүү
Хариулах23.250.92.249
Ner hvndtei saihn shagnal hurtehnee
Хариулах198.154.91.134
Парламентад олон жил суусан тушлагатай улс төрчтом шагнал авчээ
Хариулах45.72.91.33
Bayr hurgey
Хариулах23.250.92.228
Лүндээ гишүүн бол нэр хүндтэй улс төрч. Ийм шагнал авах эрхтэй
Хариулах45.72.47.82
Япончууд манайхан шиг бөөндөж бусдыг шагнадаг ард түмэн биш шагнал ч нэр хүндтэй байдаг
Хариулах138.128.88.206
Lundee gishuun olon jil parliamentad suusan turshlaga undur hun dee shagnal avah erhtai hun
Хариулах144.168.159.116
Монголд Японыг таниулан сурталчлах хоёр орны найрсаг харилцааг хөгжүүлэхэд их хувь нэмрээ оруулсан хүн дээ баяр хүргэе ээ
Хариулах138.128.89.105
2 орны харилцааг бэхжүүлж харилцан ойлголцлыг нэмэгдүүлэ хэд үнэтэй хувь нэмэр оруулсан мундаг хүн
Хариулах104.227.93.237
Сайн байна шдээ 20жилийн турш Монгол Японы парламентийн бүлгийн гишүүнээр ажиллаж байгаа хүнд бол нүдээ олсон шагнал байна
Хариулах103.26.194.180
Хурцын хүүхдийн хуриманд уригдаад явахыг бодоход Хонгилын нэг үзүүр биз
Хариулах