МАН, МАХН-ын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа

С.Гандэлгэр
2021/04/29

МАН, МАХН нэгдэхээр болсноо өчигдөр зарласан билээ. Тэгвэл өнөөдөр хоёр намын хамтын ажиллагааны гэрээнд намын дарга нар гарын үсэг зуржээ.

Гарын үсэг зурах ажиллагаанд МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар, нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян нараас гадна хоёр намын 300 мянган гишүүд дэмжчигдийн төлөөлөл оролцсон байна.

МАН, МАХН-ын хамтарсан ажлын хэсгээс Монгол Улсын  хөгжил дэвшлийг тодорхойлсон “Хараат бус эдийн засгийн төлөө эрчим хүч, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх, байгалийн баялагтаа эзэн байх” зэрэг Монголын ард түмний эрх ашгийг цогцоор нь тусгасан  10 зорилт бүхий  хамтарсан уриалгыг 2021 оны 3 сарын 17-ны өдөр гарган нийт намын гишүүд дэмжигчдээрээ хэлэлцүүлэн 90 гаруй хувийн дэмжлэгийг авчээ. 

Ийнхүү хамтарсан ажлын хэсгээс намуудын нэгдэн нийлэх үйл ажиллагааг Монгол Улсын хууль, намын дүрмийн дагуу зохион байгуулах “МАН, МАХН нэгдэх нийлэх гэрээ”-г боловсруулан 2021 оны 04 сарын 29-ний өдөр 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн 3000 гаруй намын анхан болон дунд шатны байгуулагын удирдлагын түвшинд цахим уулзалтыг зохион байгуулан уг гэрээг ёсчлон баталлаа. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 58.108.51.214
    2021/04/29

    Ug ni neg l nam Zohiomloor hagarsan bolohoos

    Хариулах