“Ерөнхийлөгчийн марш тактик” тэмцээнд бэлдэж байсан 41 хүнээс коронавирус илэрчээ

2021/04/29

Сонгинохайрхан дүүргийн  XXII хорооны нутаг дэвсгэр, Орбитод байрлах онцгой байдлын харъяа Аврах тусгай ангид дөрөвдүгээр сарын 6-наас тавдугаар сарын 13-ны өдөр хүртэл бэлтгэл хийхээр байрласан 56 алба хаагчдын дунд коронавирусийн халдвар тархаж, голомт болсон гэх ноцтой мэдээллийг өчигдөр нэгэн иргэн манай сайтын редакцид хандан өгсөн юм. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар бэлтгэл хийж байсан 30 эрэгтэй, 11 эмэгтэй алба хаагч халдвар авсан. Одоо заримынх нь биеийн байдал хүнд байгаа аж.

Энэ талаар Улсын Онцгой комиссын Шуурхай штабын дарга Ц.Ганзоригоос тодруулахад “Ерөнхийлөгчийн нэрэмжит марш тактик тэмцээний бэлтгэлд гарсан байсан алба хаагчдаас коронавирусийн илэрсэн. Тухайн үед 12 хүнээс илэрсэн талаар мэдээлсэн байгаа. Улмаар ОБЕГ-ын харьяа "Онцгой жаргалант" сэргээн засах сувилалд тусгаарласан. Сүүлийн үеийн тодорхой мэдээллийг ОБЕГ-аас авах нь зүйтэй болов уу” гэв.

ОБЕГ-ийн холбогдох албан тушаалтнаас тодруулахад, “Өнөөдрийн байдлаар 40 гаруй алба хаагчдаас коронавирус илэрсэн. Одоо тусгаарлагдан эмчлүүлж байгаа.” гэлээ.

Сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд жил бүр Марш тактикийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг. Харин энэ жилийн хувьд коронавирусийн халдварын тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор Засгийн газраас энэ сарын 10-наас  эхлэн зарласан Бүх нийтийн бэлэн байдлын хугацааг дахин 14 хоногоор сунгасан. Ингэхдээ хатуу хөл хорионы үеэр ямар нэгэн спортын арга хэмжээг бүр мөсөн хориглосон.

 Гэтэл  уг шийдвэрийг зөрчиж, олон хүний эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулсан байх юм. Уг асуудалд ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа болон хариуцлагын талаар бид тодруулан хүргэнэ.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.188.212
    2021/04/30

    Заавал хүний дархлаа унадаг хаврын цагт марш тактикийн тэмцээн зохиож байдаг энэ эргүү Алдарын буурал Цогоо гэж коко оноо авч тв гээр өөрийгөө байнга рекламддаг малд хэлмээр юм шиг дуртай бол өөрөө гүйгээд баримтат кино хийгэээд фб ээр өдөржин цацаад сууж бай гэж хэл эсвэл тэтгэвэртээ суумаар юмаа.

    Хариулах
  • 122.201.24.176
    2021/04/30

    Бид нарыгаа хорьчихоод өөрсөдөө ингээд л гаргасан журамаа зөрчих хэрэгтэй юмуу ингээд дургүй хүрггээд эхэлдэг пм.Эсвэл төр засагт үйлчилдэггүй юмуу

    Хариулах
  • 192.82.67.196
    2021/04/29

    Хор хориотой байхад юун бэлтгэл вэ удирдлагууд нь маш хариуцлагаггүй дүрэм журам хориог үл тоосон арга хэмжээ аюах

    Хариулах
  • 64.119.26.115
    2021/04/29

    Армийн хэдэн генералийг зугаацуулах гэж алба хаагчидаа яах гэж эрэсдэлд оруул бөөнөөр нь бэлгэл хиилэгдэг байна жонхуу генерал цолийг соелын тэргүүн шиг бөөндөж байнааа

    Хариулах
  • 103.26.194.67
    2021/04/29

    ЭЛЭНЦЭГЭЭ ХИЙЖ ТАХАЛТАЙ БХАД АЛБА ХААГЧДЫН МАХЫН БАРЬЖ ИЙМ ҮЙЛДЭЛ ХИЙДЭГ БНА

    Хариулах