МАН-ын бага хурал хуралдаж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулна

2021/05/02

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах хугацаа өнөөдөр дуусгавар болно.

Тиймээс МАН-ын бага хурал өнөөдөр 15.00 цагт хуралдаж, тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх улс төрчийг тодруулна.

МАН-ын Удирдах зөвлөл таван нэр дэвшигчийн материалыг хүлээн авчээ. Тэднээс хамгийн өндөр санал авсан, хоёр гишүүний нэрийг Бага хуралд танилцуулан, хурлаас нэг нэр дэвшигчийг сонгох юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна