Л.Оюун-Эрдэнэ: Hэг ч вакцин авч ирж​, нэг ч вакцин үйлдвэрлэж чадахгүй байж битгий ГАЙ БОЛ


Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ: "Монгол Улсын Засгийн газрын эн тэргүүний зорилго нь иргэдээ вакцинжуулах явдал тул вакцинжуулалтыг идэвхжүүлж байна.

Одоогоор зорилтот бүлгийнхээ 43%-ийг вакцинжуулсан байгаа. Өнөөдрөөс орон нутагт вакцинжуулалтыг эхлүүлж байна. 
 

Орон нутгийн иргэдээ вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Бид зургаадугаар сарын 1-н гэхэд орон нутгийн иргэдээ коронавируст халдварын эсрэг эхний тунгийн вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн.Вакциныг нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад Засгийн газар хичээн ажиллана.Мөн иргэддээ хэлэхэд та өөр вакцин хүлээж болох ч 8, 9-р сар хүртэл хойшилж магадгүйг анхааруулж байна.

 
Тиймээс эртхэн хийлгээрэй. Одоо байгаа вакцинаа хийлгэх нь цаг хугацааны хувьд хамгийн эрсдэлгүй.
Мөн Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж буйг дагаад улс төрийн хөөсрөлт бий болж ажлаа хийж байгаа хүмүүс рүү дайрч эхэлж байна. Улс төрчид та нар нэг ч вакцин авч ирж,  нэг ч вакцин үйлдвэрлэж нэмэр болж чадахгүй байж битгий гай бол. Вакцин татан явалтын явцад зарим улс төрч, УИХ-ын гишүүдийн хариуцлаггүй асуудал бас нөлөөлсөн. Миний хувьд цар тахлын хажуугаар улс төрийн халалт үүсгээд яахав гэж бодоод асар их тэвчээр гаргаж явж байгаа. Гэхдээ би бас тийм тэвчээд явдаг хүн биш. Шаардлагатай бол тэдгээр УИХ-ын гишүүдийг би зарлана гэж бодож байгаа. Цар тахлын үед ийм үйлдэл хийх нь эх орноосоо урвасан үйлдэл шүү. Тиймээс  тэдгээр улс төрийн алиа салбадай нарыг цар тахлын нөхцөл гайгүй болох үед хэлэх ёстой газарт нь хэлнэ" гэв.
 



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.82.2
    2021/05/03

    Яг үнэн. Чамлахаар чанга атга гэж зүйр цэцэн үг бий дээ уг нь.

    Хариулах
  • 66.181.183.163
    2021/05/02

    Hiigdsen gej bvap hutsaa uhnaaa pizzzdaaaaaaa....

    Хариулах
  • 66.181.183.163
    2021/05/02

    4.500.000 vaccine hangalttai

    Хариулах
  • 66.181.184.182
    2021/05/02

    үнэншдээ бидон Ганбаа гэж тэнэг толгойн хэлсэн үгийг сонсоод бөөлжис хүрч байлаа энэ их өвчин зовлонг өөрийн өчүүхэн эрх ашгийн төлөө ашиглаж байна

    Хариулах
  • 66.181.161.66
    2021/05/02

    Хөөе, Оюун-эрдэнээ чи, Анагаахын ШУ-ы эрдэмтдээ дэмжиж чадахгүй байж битгий ард түмнийхээ өмнө хуцаж бай боль.

    Хариулах
  • 66.181.178.101
    2021/05/02

    Үнэн үг хэлжээ.Олдож байгах вакцинаа хийлгэ. Гай болоод галзуураад байгаа бэртэгчингүүдийн хандыг хага дар бүү даваруул .Явах газар байвал явуул Сайханбалагтай очиж нийлгэ

    Хариулах
  • 203.91.115.51
    2021/05/02

    ингэж цаг нь болхоор хэлнэ энэ тэр гэж шалчиганаж байхаар тийм л их шударга хүн юм бол шууд хэлчихэд яадаг юм бол? ингэж хэлсэн улстөрчдөөс тэр цаг нь болоод нэрийг нь зарласан хүн би л лав мэдэхгүй юм байна

    Хариулах
    • 66.181.161.114
      2021/05/02

      Chamd oilgoh uhaan dutna llr mini