Махны үнэ хөөрөгдөж буй "Хүчит шонхор" зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байжээ

2021/05/02

"Хүчит Шонхор" компани нь давамгай байдлаа хууль бусаар ашиглаж, иргэдийг хохироож байгаа нь тогтоогдсон тул Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хуулийн дагуу арга хэмжээ авч эхэлсэн.

Тодруулбал, өнгөрөгч долоо хоногт “Хүчит шонхор” бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд тодорхой шалтгаангүйгээр махыг худалдаалахгүй, төөрөгдүүлэх, үгсэн хуйвалдаж үнэ тохирч худалдаалан НОЁЛОХ үйл ажиллагаа явуулж, махны үнийг зохиомлоор хөөрөгдүүлж, дамлан худалдаалж буй нь нотлох баримтаар тогтоогдсон тул жилийн борлуулалтын орлогын дөрвөн хувиар буюу 29140676 (хорин есөн сая нэг зуун дөчин мянга зургаан зуун далан зургаан) төгрөгөөр торгосон байдаг.

Эл үйл явдалд "Хүчит шонхор" захын эзэн, эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан ихээхэн эгдүүцэж, махны үнэ нэмэгдэхгүй байх боломжгүй, ШӨХТГ МАН-ын бодлогын эсрэг үйл ажиллагаа явуулж байна гэх утгатай төлбөртэй мэдээллийг цацаж эхлэв.

Тэгвэл хэдхэн хүн хотынхны "халаасыг сэгсэрч" хөлждөг газар болсон нь тогтоогдоод буй "Хүчит шонхор" ямар ч зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй баримт дэлгэгдлээ.


Хуулийг уландаа гишгэж дураараа аашилж буй Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайдаасаа буусан ч МАН-ын даргын зөвлөх болж томорсон. Ингэж төртэй холилдон барин хууль зөрчиж, иргэдийг шулж хөлжиж буй нөхдөд хариуцлага тооцохыг Засгийн гзараас шаардацгаая. 




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.22.187
    2021/05/04

    Stratekuun hunsnuu buteegdehuund turuun hyanalt baih yostoi es tegvel hedhen hylgaich naruun gart orno. !!!

    Хариулах
  • 43.242.243.177
    2021/05/03

    хаах хэрэгтэй

    Хариулах
  • 66.181.191.29
    2021/05/03

    Мах үнээ тогтоохдоо МАН-аас зөвшөөрөл авдаг болж байна уу? МАН -ын бодлогоор махы үнэ зохицуулагдаж байх ээ,Гэдээ "зөвхөн хүчит шонхор" захад чиглэл өгдөг хэрэг үү?

    Хариулах