АН-д элссэн УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар намын бүлгийнхээ үйл ажиллагаанд оролцож эхэлжээ. УИХ дахь АН-ын бүлгийн хурал эхлэхийн өмнө тус бүлгийн дарга Д.Ганбат тэдэнд хүндэтгэл үзүүлсэн байна. Энэ үеэр АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “УИХ дахь АН-ын бүлэгт нэгдэн орж ирж буй эрхэм гишүүддээ талархал илэрхийлье. Улсын хэмжээнд шилдэг таван улстөрчийн тоонд байнга эрэмблэгддэг С.Ганбаатар гишүүн бидэнтэй нэгдэж байгаад таатай байна. Н.Алтанхуяг даргын хувьд энэ намыг анхнаас нь үүсгэн байгуулалцаж, нэгэн цагт удирдаж явсан хүний хувьд төрөлх бүлэгтээ эргэн ирж байгаад баяртай байна” гэжээ.
Ийнхүү УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрөөс 13 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.
1787
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.75.4
Ганбаатар муухай дээрээ улцан ....
Хариулах66.181.178.101
Ганбат минь шилдэг удирдагч чинь шилийг чинь нэг өдөр хазаад чи минь уйлахвии дээ
Хариулах