ЭМЯ: Коронавирусийн 1015 тохиолдол шинээр бүртгэгдэж, ДОЛООН хүн нас барлаа


Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 1015 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 40,396 боллоо. Уг тохиолдлуудын 895 нь Улаанбаатар хотоос бүртгэгдсэн бол, 103 нь хөдөө орон нутгаас бүртгэгдлээ. Мөн 16 тохиолдол гадаадаас зөөвөрлөгдсөн бол эмнэлгээс шалтгаалах халдвар нэг бүртгэгдлээ.

Мөн 1401 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан бөгөөд нийт эдгэрсэн хүмүүсийн тоо 24,333 боллоо.
Коронавирусийн нэн хүнд хэлбэрээр долоон өвчтөн нас барсан харамсалтай мэдээ байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна