“Дараагийн тунг хэзээ авах нь тодорхой болтол Спутник тарихгүй”


ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр вакцинжуулалтын талаар мэдээлэл өглөө. 

Энэ үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох "Засгийн газар, ЭМЯ-ны зүгээс эрсдэлт бүлгийн иргэдийг эрсдэлээс хамгаалах зорилгоор тухайн хүмүүст Pfizer вакцин хийж байсан. Гэтэл иргэд Pfizer вакциныг энэ хүмүүст хийх ёстой юм байна гэдэг ойлголттой болсон юм шиг байна. Одоо бол заавал AstraZeneca, Pfizer вакцин хийлгэх гээд байх шаардлагагүй. Манай улсад өнөөдрийн байдлаар Vero Cell вакцины хангамж сайн байгаа. Энэхүү Vero Cell вакцин нь архаг хууч өвчтэй хүмүүст бүрэн тохирно.

Вакцины сонголтгүй олон улс орон бий. 

Улс оруулж ирсэн 20 мянган тун Спутник V вакцин хэрэглээнд ороогүй байна. давтан тун хэзээ авах нь тодорхой болсон тохиолдолд хэрэглээнд оруулахгүй бол давтан тун хэзээ ирэх нь тодорхойгүй байна. Иргэд заавал Спутник гэхгүйгээр байгаа вакциндаа хамрагдаад явах боломжтой" гэлээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.72.190
    2021/05/05

    тийм шүү

    Хариулах
  • 107.77.222.169
    2021/05/04

    10 мянгыг нь одоо хийгээд үлдсэн 10 мынгыг нь 2 дугаар тундаа хадгалж байгаад тариач. Хоосон хүлээж байхаар хэджн хүн вакцинжуулж байвал дээр байдаггүй юм байх даа.

    Хариулах