МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүхийг дэмжиж ажиллана

Өчигдөр 13 цаг 47 минут

МАН-тай нэгдэхээр болж гэрээ байгуулаад буй МАХН-аас мэдээлэл хийлээ. Тус нам өчигдөр Бага чуулганаа хуралдуулж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч МАН-ын дарга У.Хүрэлсүхийг дэмжиж ажиллах шийдвэр гаргажээ. 

''Бид энэ удаагийн сонгуульд өөрийн гэсэн нэр дэвшигчгүй. МАН болон МАХН нэгдэн нийлэх үйл ажиллагаа явуулж байгаа учир улс төрийн соёл үзүүлж, МАН-ын нэр дэвшигчийг дэмжин оролцохоор шийдвэрлэсэн. Хоёр намын нэгдэн нийлэх ажиллагаа гэрээнд тулгуурласан бөгөөд  өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр гэрээнд гарын үсэг зурсан.

Олон жилийн турш энэ асуудлыг ярьж байсан. Нэг угшил гаралтай, үзэл баримтлал нэгтэй, нэг үүх түүхтэй МАН, МАХН нэгдэн нийлэх үү эсвэл эвсэл болох уу сонгуульд хамтран оролцох уу гэдэг сүүлийн хэдэн жилд яригдаж ирсэн. Эцэст нь нэгдэн нийлэх нь зүйтэй гэж үзсэн.

Хоёр намаас гаргасан ажлын хэсэг хамтарсан уриалга гаргасан. Хамтарсан уриалга дотор 10 том зорилтыг дэвшүүлсэн. Бид шинэ Үндсэн хуультай болох талаар санал бодлоо солилцож байна. Хоёрдугаарт, Байгалийн баялаг ард түмний өмч байх ёстой гэж үзэж байгаа. Гуравдугаарт, нийгмийн чиг баримжаатай Бүгд найрамдах улсыг байгуулна гэсэн зарчим бий. " гэлээ.

Мөн намынхаа ээлжит бус Их чуулганыг энэ сарын 16-нд хуралдуулахаар болсон байна. Их чуулганаараа МАН-тай нэгдэх шийдвэрээ баталгаажуулах юм байна. Мэдээллийн үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "МАН-ын Удирдах зөвлөлд манай намаас найм, Бага хуралд 110 хүн орохоор тохиролцсон. 

Мөн аймаг, нийслэлийн тэргүүлэгчдэд зургаа, дүүрэг, сумын намын тэргүүлэгчдэд дөрвөн хүн манай намаас орж ажиллана. Энэ мэтээр намынхаа бүтэц бүрэлдэхүүнийг ямар байлгах талаар тохиролцсон. Гэхдээ зөвхөн тоо л тохирсон. 

Түүнээс бус хэн нэгэн хүний талаар тохироо хийгээгүй. Би хувьдаа ямар нэгэн сонгуульт ажил хийхгүй гэж бодож байгаа. МАН-ын Удирдах зөвлөл, Бага хуралд оръё гэвэл намайг хүндэтгээд оруулах л байх. Гэхдээ би орохгүй. Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд хэн ялах магадлалтай нь л орох хэрэгтэй. Түүнээс биш заавал Батшугарыг эсвэл Тулгыг нэр дэвшүүлнэ гэж тохиролцсон зүйл байхгүй" гэлээ.



Сэтгэгдэл (14)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 45.72.62.128
    13 цагийн өмнө

    Энхбаяр харин ч ухаан суужээ 10 жилийн өмнө өөрөө намаа хувааж байсан одоо гэмээ цайруулж байх шиг байна

    Хариулах
  • 45.72.62.128
    13 цагийн өмнө

    Монголчууд нэгдэж нийлэх тусам хүчтэй хагарч бутрах тусам алднаа

    Хариулах
  • 45.72.46.224
    13 цагийн өмнө

    Ардын нам ардын засаг мандтугай Эвтэй байхдаа хүчтэй

    Хариулах
  • 138.128.88.195
    13 цагийн өмнө

    Энхбаяр том зангараг харуулж байна даа

    Хариулах
  • 198.154.91.134
    13 цагийн өмнө

    Нэг түүхтэй нэг үзэл санаатай нам эргээд нэгдэхэд ямар ч асуудал байхгүй л дээ ямар босоо ганбаа шиг тэс хөндлөн нам дамжаад явман биш

    Хариулах
  • 192.241.91.46
    13 цагийн өмнө

    Баттулга бол хуурамч монгол ялна гэсэн эх оронч дүр эсгэсэн хөгийн жонхуу байгаа юм АН-г ч хагалж бутаргасан одоо МАН МАХН-н нэгдэлд үнэндээ боож үхэж байгаа Жонхуу минь чиний хүслээр болохгүй шүү

    Хариулах
  • 144.168.159.118
    13 цагийн өмнө

    Монголчууд эвтэй байхдаа хүчтэй энэ дургүйлхээд байгаа хүмүүс монгол хүн мөн үү хооронд нь талцуулж хуваах бодлого яавч монгол биш

    Хариулах
  • 198.154.91.134
    13 цагийн өмнө

    МАН нэгдэх бодлого, АН тарах бодлого барьж байна

    Хариулах
  • 45.72.91.30
    13 цагийн өмнө

    Энхбаяр дарга өөрөө намаа хагалсан. Одоо эвлүүлэх цаг болжээ

    Хариулах
  • 45.72.91.123
    13 цагийн өмнө

    2 нам хүчээ нэгтгэх цаг болсон

    Хариулах
  • 23.250.93.123
    13 цагийн өмнө

    Хамгийн зөв шийдвэр байна. Нэг л түүхтэй 1 л нам ш дээ

    Хариулах
  • 202.9.40.50
    22 цагийн өмнө

    kCxrwSFi

    Хариулах
    • 202.9.40.50
      22 цагийн өмнө

      yybWUfZb

  • 103.10.22.157
    Өчигдөр

    Negdsen yum chini demjihgui geed yah yum mal mini

    Хариулах