МАН, ХҮН-аас нэр дэвшигчийн материалыг хүлээн авч, АН-д асуудлаа шийдэх хугацаа өглөө

2021/05/05

Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох улс төрийн намууд хуульд заасны дагуу өнөөдрийн дотор нэр дэвшигчдийнхээ материалыг Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэж өгөх ёстой. Үүний дагуу намууд нэр дэвшигчдийнхээ материалыг хүлээлгэн өгөхөөр Сонгуулийн ерөнхий хороонд хандлаа. МАН болон Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН)-аас нэр дэвшигчдийн материалыг Сонгуулийн ерөнхий хороо хүлээн авлаа. Харин хоёр хуваагдаж хоёр талд нэг нэг хүнийг нэр дэвшүүлээд буй АН-ыаас нэр дэвшигчдийн материалыг хүлээн авахаас татгалзлаа.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран энэ талаар хэлэхдээ "АН-ын нэр бүртгэлтэй, дүрэм бүртгэлтэй, улсын гэрчилгээтэй хэдий ч тамганы асуудалтай байна. Үндсэн хуулийн 31.2-д заасны дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд нэг нэр дэвшигч тодорно гэсэн ойлголт бий. Үүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд тусгаж өгсөн. Улс төрийн намууд дангаараа болон хамтарч оролцож болно. АН хоёр хэсэг газар нэр дэвшүүлж, нэг хүнийг нэр дэвшүүлэх тал дээр дотоод маргаантай байна. 

Энэ бол нийгмийн амьдралд нөлөө бүхий нам хуульд заасан хэм хэмжээний дагуу нэр дэвшигчээ тодруулж, сонгох, сонгогдох эрхийг эдлэх ёстой. Нэг хүнийг нэр дэвшүүлнэ гэдэг асуудал дээр маргаан үүсэхээр байна. Асуудлаа дотооддоо шийдэхийг хүсч байна. Аудитын газраас зөвхөн мөрийн хөтөлбөрт дүгнэлт хийсэн байна. Улсын дээд шүүхийн лавлагаагаар С.Эрдэнэ тус намын даргаар сонгогдсоныг бүртгэсэн байгаа юм. Энэ асуудлыг цэгцэлж, та бүхэн дотооддоо асуудлаа шийдэж, 18.00 цагаас хойш дахин ирнэ үү. Бид нэг намаас зөвхөн нэг материал авах ёстой. Материал хүлээн авах хуулийн хугацаа өнөөдрийн 24.00 цагт дуусгавар болно" гэлээ. Тэрээр энэхүү тайлбарыг хоёр хуваагдаад буй АН-ын аль алиных нь төлөөлөлд хэлсэн юм.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.85.132
    2021/05/05

    Заавал ингээд улайраад бдаг яацан нам бэ

    Хариулах
  • 192.82.68.180
    2021/05/05

    Neg namaas neg l ner dewshigchiig burtgene ! AN iig bye daagchaar samruulah erh hend ch baihgui shuu

    Хариулах
  • 202.9.46.59
    2021/05/05

    АНамд ганц үг дайя БАЯРТАЙ.

    Хариулах
  • 192.82.68.180
    2021/05/05

    Tor tombogor Es embogor shuu ! AN neg l dargatai ter ni S Erdene

    Хариулах