Сонгуулийн ерөнхий хороо шуурхай хуралдаан зарлалаа

2021/05/05

УИХ-д суудалтай нам, эвсэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагааг хуульд заасан хугацаанд явуулж, нэр дэвшигчийнхээ баримт бичгийг Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх хуульд заасан хугацаа өнөөдрөөр дуусна.

Сонгуулийн ерөнхий хороо Монгол Ардын Намаас нэрийг нь дэвшүүлсэн Ухнаагийн Хүрэлсүх, “Зөв хүн-электорат” эвслээс нэр дэвшүүлсэн Дангаасүрэнгийн Энхбат нарын баримт бичгийг хүлээн авлаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн гучин нэгдүгээр зүйлийн 2-т “Улсын Их Хуралд суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлнэ.”, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д “Монгол Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн нам дангаараа, эсхүл хамтран Ерөнхийлөгчид нэг хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй” гэж хуульчилсан. Иймд Сонгуулийн ерөнхий хороо дээрх хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хуралд суудалтай нам, эвслээс тус бүр зөвхөн нэг нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авна.

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хуралд суудал бүхий Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх бүрэн эрхэд хүндэтгэлтэй хандаж байна. Гэвч УИХ-д суудал бүхий намын хувьд Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийнхээ сонгох эрхэд хүндэтгэлтэй хандаж, “нэг хүнийг нэр дэвшүүлэх” хуулийн шаардлагад нийцүүлэн намд үүссэн асуудлаа шийдвэрлэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасны дагуу 5 дугаар сарын 05-ны өдөрт багтаан зөвхөн нэг нэр дэвшигчийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэхийг мэдэгдэн хоёр талаас ирүүлсэн баримт бичгийг хүлээн аваагүй болно.

Үүнтэй холбоотойгоор болон бусад асуудлаар Сонгуулийн Ерөнхий Хороо шуурхай хуралдаан зарлаад байна.

Эх сурвалж: Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.11
    2021/05/05

    СӨХ МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ Л ХУРАЛДАХ ЁСТОЙ ШҮҮ, ЖИРИЙН АРД ОЛОН ХИЛЭГНЭН ХАРЖ БАЙГАА ШҮҮ, АРДЧИЛАЛ ХААНА БАЙНА ВЭ...

    Хариулах
  • 66.181.181.232
    2021/05/05

    Алтанхуяг ичих юмгүй болжээ.Том албан тушаалд очвол бүр залуу эхнэртэй болох байх даа.

    Хариулах
  • 64.119.17.166
    2021/05/05

    УИХ-н гишvvн Ганбаатар Алтанхуяг нар хуулиа хэрэгжvvлж ард иргэдэд vлгэр дууриалал vзvvлээсэй.Ямар хэрvvлч худалч дvр эсгэсэн ардчилагчид вэ.

    Хариулах
  • 66.181.178.101
    2021/05/05

    Сонгуулийн ерөнхий хороо хуулиа барих .нь зөв.Алтанхуягын асуудлыг Их хурлын ёс зүйн хороонд өг. Эсвэл түргэн дуудаад эмнэлэг рүү явуул эвгүй болчихсон харагдаад байна

    Хариулах
  • 64.119.17.166
    2021/05/05

    Сонгуулийн ЕХ-ны шийдвэр зев.АН 2 хуваагдсан асуудлаа шийдэж чадахгvй 2-уулаа манай тал хvчинтэй гээд 2 хvн нэр дэвшvvлсэн нь асуудал болсон.УИХ-н гишvvн Алтанхуяг еерее хууль тогтооч мертлее хуулиараа хvчинтэй биш талд нэр дэвшчихээд сvржигнэсэн мэдэгдэл хийгээд байгаа нь ичгvvртэй юм даа.УИХ гишvvн нь хуулиа баримтлахгvй хуулийг еертее нийцvvлэх гээд байхаар ард иргэд яаж хуулийг дээдлэх юм бэ.

    Хариулах
    • 66.181.161.88
      2021/05/05

      Алтанхуягын зөв. Үнэндээ СОНГУУЛЬ огт хэрэгүй цар тахалаа дарж байж хий