УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд төв талбайд өлсгөлөн зарлахаа дөнгөж сая мэдэгдлээ. Шалтгаан нь СЕХ Ардчилсан намын хоёр нэр дэвшигчдийг бүртгэж аваагүй юм.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран "АН-ын нэр бүртгэлтэй, дүрэм бүртгэлтэй, улсын гэрчилгээтэй хэдий ч тамганы асуудалтай байна. Үндсэн хуулийн 31.2-д заасны дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд нэг нэр дэвшигч тодорно гэсэн ойлголт бий. Үүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд тусгаж өгсөн. Улс төрийн намууд дангаараа болон хамтарч оролцож болно. АН хоёр хэсэг газар нэр дэвшүүлж, нэг хүнийг нэр дэвшүүлэх тал дээр дотоод маргаантай байна. Энэ бол нийгмийн амьдралд нөлөө бүхий нам хуульд заасан хэм хэмжээний дагуу нэр дэвшигчээ тодруулж, сонгох, сонгогдох эрхийг эдлэх ёстой. Нэг хүнийг нэр дэвшүүлнэ гэдэг асуудал дээр маргаан үүсэхээр байна. Асуудлаа дотооддоо шийдэхийг хүсч байна. Аудитын газраас зөвхөн мөрийн хөтөлбөрт дүгнэлт хийсэн байна. Улсын дээд шүүхийн лавлагаагаар С.Эрдэнэ тус намын даргаар сонгогдсоныг бүртгэсэн байгаа юм. Энэ асуудлыг цэгцэлж, та бүхэн дотооддоо асуудлаа шийдэж, 18.00 цагаас хойш дахин ирнэ үү. Бид нэг намаас зөвхөн нэг материал авах ёстой. Материал хүлээн авах хуулийн хугацаа өнөөдрийн 24.00 цагт дуусгавар болно" гэсэн юм.
УИХ-ын гишүүн Ц.Туваан "Иргэдийн сонгох сонгогдох эрхийг зөрчиж байгаа учраас УИХ дахь Ардчилсан намын бүлгийн шийдвэр гарч, өлсгөлөн зарлахаар болсон" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.201
Эрдэнэд би дургүй харин одоо Эрдэнийг дэмжиж байна , энэ хүн женко Баттулга , битан Ганбат тэргүүтэй бүлэглэлээс АН -ыг аварч байгаа юм байна. Яг үнэн нь Баттулга , Туваан, Алтанхуяг ,Цогтгэрэл, нар хуйвалдан АН-ыг өөрсдийн болгож дарангуйлалаа тогтоох , ард түмнийг хагаралдуулж үймээн дэгдээж сонгуулийг хойшлуулах үйлдэл хийх эцсийн зорилго нь. Өлсгөлөн гэх жүжиг тавиад эхэллээ энэ нь үймээн самууны оршил байж магадгүй ,бид энэ хэдэн луйварчин хулгайч нарыг өндөр сэнтийд залахын тулд ахан дүүс нүдэлдэх үү ёстой хуц .
Хариулах202.126.89.114
Zarlaach dee.
Хариулах217.172.251.135
Хоорондоо л учраа олоод нэг л хүнээ гагаад ирээч.Өөрсдөө тохиролцож чадахгүй байж төрийг самуундаа хутгахаа болиоч ээ
Хариулах202.9.47.3
МАН ийг татан буулгах тухай Ерөнхийлөгч асуудал тавихад эргэлзэж байсан. Гэтэл үнэхээр тэгэхээс аргагүй болжээ: Цэцээр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг таслуулан ээлжит бус согууль хийлгэхээр болгоод, дээд шүүхээр хүчингүй тамгыг хүчинтэй болгуулаад, Сонгуулийн хороогоор үгссэн хүнээ зөвшөөрүүлээд энэ МАН чинь Төрийн дээр гарж Үндсэн хуулийг гишигчиж дектатурийн нам болжээ
Хариулах202.126.89.114
MAN BYRYYGVI.