УОК: Дараах 18 чиглэлийн байгууллагын үйл ажиллагааг үргэлжлүүлэн хязгаарлана


УОК-оос яг одоо мэдээлэл хийж байна. Хатуу хөл хориог өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт тавдугаар сарын 8-наас шилжсэнээс хойш 18 чиглэлээс бусад ААН-ийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэхийг УОК-ын гишүүн Ц.Ганзориг мэдээллээ.

Ингэснээр дараах 18 чиглэлийн үйл ажиллагааг нээхгүй нь.

  1. Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн
  2. Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт
  3. Бүх төрлийн баар
  4. Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар (Ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээтэй хоолны газар) нь үйлчилгээний танхим болон гадна талбайд үйлчилгээ явуулахыг хязгаарлах, захиалгат болон хүргэлтийн хоолны үйлчилгээг зөвшөөрнө.
  5. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
  6. Хүнсний биш барааны зах худалдааны төв (Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 18 дугаар тушаалаар баталсан “Коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, тусгай нөхцөл шаардлага, бэлтгэл ажлыг хангасан нөхцөлд үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрнө.)
  7. Цахим ба автомат тоглоомын газар болон бүх төрлийн тоглоомын төв
  8. Сургалтын төв
  9. Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ
  10. Алжаал тайлах төв
  11. Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв
  12. Саун, бассейн, нийтийн халуун ус
  13. Зочид буудал, дэн буудал
  14. Амралт, жуулчны газар 
  15. Шашны зан үйл, сүм, хийд, мөргөлийн газрууд
  16. Олимп, тив, дэлхий, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ
  17. Хүүхдийн тоглоомын болон сагс, хөл бөмбөгийн талбай
  18. Нийтийн бүжиг ба бүх төрлийн бүжгийн клуб


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.35
    2021/05/06

    Ногоо хувираа тарьдаг хүмүүс яаах вэ

    Хариулах