Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн ХЭН нь ХЭН бэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу намууд нэр дэвшигчээ өчигдөр албан ёсоор СЕХ-нд  бүртгүүлэв. 

Тодруулбал, МАН-аас Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх, АН-аас УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, “Зөв хүн электорат” эвслээс Д.Энхбат нарын материалыг Сонгуулийн ерөнхий хороо хүлээж авсан юм.  Тэднийг нэр дэвшигчээр бүртгэх эсэхийг гурав хоногийн дотор буюу энэ сарын 8-ны дотор шийдвэрлэнэ.

Харин  АН-аас хоёр хүн нэр дэвшиж, нэг нь нөгөөгөө үгүйсгэж өлсгөлөн хүртэл зарласан нь олны анхаарлын төвд байна.

Үндсэндээ Ардчилсан намын нэр дэвшигч дээр асуудал үүсэхгүй бол Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодорхой болсон гэсэн үг.  Сонгуулийн ерөнхий хорооноос тавдугаар сарын 24-нд нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулж, улмаар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ. Харин сонгуулийн санал хураалтын өдөр ирэх зургаадугаар сарын 9-нд тохиож байна.

Ингээд гурван нам, эвслээс нэр дэвшиж буй кандитатуудыг танилцуулж байна.

МАН-ААС НЭР ДЭВШИГЧ  У.ХҮРЭЛСҮХ:

МАН-ын дарга, Ерөнхий сайд асан Ухнаагийн Хүрэлсүхийг монголчууд нийтээрээ таньдаг, түүний хийсэн үйлдэл бүр улстөрийн хүрээнд төдийгүй нийгэмд дуулиан тарьсаар ирсэн. Тухайлбал, тэрбээр МАН-ын генсек байхдаа намынхаа ууган нэрийг сэргээсэн, Н.Энхбаярын ноёрхлын үед ноёныхоо өмнөөс “тэмцсэн”,  улс төрийн албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр хэдэнтээ буусан,  намаа удирдаж, хоёр шатны сонгуульд ялалт байгуулсан зэрэг яригддаг зүйлс олон. Өнгөрсөн нэгдүгээр сард  Ерөнхий сайдын албаа өгөхөд л Ерөнхийлөгчид нэр дэвших нь тодорхой болсон тэрбээр намаасаа 100 хувийн саналаар нэр дэвшигчээр сонгогдсон.

Харин одоо намынхаа 100 жилийн ойн дээр нь Ерөнхийлөгч болох том зорилгодоо хүрэх үү гэдэг нь сар гаруйн дараа тодорхой болох нь.  

Ингээд түүний товч намтарыг хүргэе.

Төгссөн сургууль, мэргэжил:

  • 1985 онд Нийслэлийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль
  • 1999 онд Батлан хамгаалахын их сургууль, улс төр судлаач
  • 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, төрийн удирдлагын арга зүйч
  • 2000 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч

Ажилласан байдал:

  • 1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар анги, улс төрийн орлогч
  • 1991-1994 онд МАХН-ын Төв Хороо, улс төрийн ажилтан
  • 1994-1996 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын алба, зөвлөх
  • 1996-1997 онд МАХН-ын Залуучууд хөгжил төв, ерөнхий захирал
  • 1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо, ерөнхийлөгч
  • 1999-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын алба, нийгмийн бодлогын зөвлөх
  • 2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо, ерөнхийлөгч
  • 2000-2007 онд МАХН-ын Удирдах зөвлөл, УЗ-ийн гишүүн
  • 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд
  • 2006-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд
  • 2007 оноос Монголын Зүүний Хүчний Холбоо, ерөнхийлөгч
  • 2008-2012 онд Монгол Ардын Нам, Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2012-2013 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2014-2015 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
  • 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
  • 2017-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайд
  • 2017 оноос Монгол Ардын Намын дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

АН-ААС НЭР ДЭВШИГЧ  С.ЭРДЭНЭ:

УИХ-ын сонгуулийн дараа АН хоёр хуваагдаж, нэгдэж, эвлэрч чадахгүй “зодолдсоор” Ерөнхийлөгчийн сонгуультай нүүр тулав. Хоёр талд намын даргын, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулах сонгуульд өрсөлдөцгөөсөн ч эцсийн мөчид “баяртай” гээд явсан С.Эрдэнэ нэр дэвшихээр болж, СЕХ материалыг нь хүлээж авлаа. Эл үйл явдлыг эсрэг талынхан нь эсэргүүцэж өдгөө өлсгөлөн зарлаж байгаа юм. 

Эрх баригчидтай гар барьж, тэдэнтэй нэгдсэн гэж хардагдаж буй С.Эрдэнэ улс төрд мөртэй нэгэн ч хоёр дараалсан сонгуулийн ялагдал түүнийг хүчгүйдүүлсэн. Одоо С.Эрдэнийг дэмжигчид хэд үлдсэнийг сонгууль харуулах боллоо.

Төгссөн сургууль, мэргэжил:

  • 1971-1981 онд Нийслэлийн 10 жилийн 75 дугаар дунд сургууль
  • 1981-1984 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль Цэргийн команд, ВМП ашиглалтын инженер мэргэжлээр суралцсан
  • 1995-1998 онд Отгонтэнгэр их сургууль, Хууль, эрх зүйн бакалавр
  • 1998-2000 онд Отгонтэнгэр их сургууль, Хууль зүйн ухааны магистр
  • 1998-2000 онд Удирдлагын академи Төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалтын магистр
  • 2004-2013 онд Удирдлагын академи, Удирдахуйн ухааны доктор

Ажилласан байдал:

  • 1990 онд Багануур дүүргийн анхны Ардчилсан намын хорооны дарга
  • 1989-1990 онд Нийслэлийн Багануур дүүргийн МАЗ-нд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны дарга
  • 1990-1991 онд Нийслэлийн Монголын Ардчилсан Намын зөвлөлд Улс төрийн ажилтан
  • 1992 онд УИХ-ын анхны сонгуульд эвсэл болж орсон МАН, МҮДН-ын нэгдсэн төв штабын дарга
  • 1992-1996 онд "Молор-Эрдэнэ" ХХК-ны захирал
  • 1995-2000 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Монголын Үндэсний Ардчилсан Намын хорооны дарга
  • 1996-2000 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга
  • 1997-2000 онд Монголын Үндэсний Ардчилсан Намын Нийслэлийн намын дарга, Ерөнхий зөвлөлийн гишүүн
  • 2000 онд МоАН-ын дарга
  • 2000-2017 онд АН-ын ҮЗХороо, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн
  • 2003-2007 онд Монголын Ардчилсан холбооны дарга
  • 2004-2008 онд Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын дарга
  • 2005-2011 онд Нийслэлийн Ардчилсан намын дарга
  • 2007-2008 онд НИТХ-ын төлөөлөгч
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2016 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2017 онд Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн дарга
  • 2017-2021 онд Ардчилсан Намын дарга

 ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ ЭВСЛЭЭС НЭР ДЭВШИГЧ Д.ЭНХБАТ

Тус эвслээс Ерөнхийлөгч болох “мөрөөдөлтэй” горилж буй нөхдөө нэр дэвшүүлсэнгүй. Харин нийгэм, залуусын дунд нэр хүндтэй, зөв имижтэй гэгддэг Датакомын Д.Энхбатыг дэвшүүлэхээр болов.  Д.Энхбат гэх энэ эрхэм монголчуудыг анх интернэтэд холбож байсан, олон нийтийн оюун санаанд чиглэсэн нийгмийн ажлыг тасралтгүй хийж ирсэн гэдгээрээ үнэлэгддэг. Улстөрд ч чамгүй туршлагатай нэгэн.

Төгссөн сургууль, мэргэжил:

  • 1965-1975 онд Нийслэлийн 23,24-р дунд сургууль
  • 1975-1980 онд Уралын Политехникийн дээд сургууль системийн инженер мэргэжлээр тус тус төгссөн.
  • Эрдмийн зэрэг, цол: Техникийн ухааны дэд эрдэмтэн

Ажилласан байдал :

  • 1980-1992 онд Статистикийн төв газрын тооцоолох төвд програмист, төвийн захирал
  • 1992-1993 онд Шинжлэх ухаан техникийн улсын хорооны орлогч дарга
  • 1993-1994 онд Үндэсний хөгжлийн дэд сайд
  • 1994-2008 онд Датаком ХХК-г үүсгэн байгуулагч, ерөнхий захирал
  • 1996-2001 онд Монгол дахь Соросын сангийн удирдах зөвлөлийн гишүүн
  • 2001-2004 онд Монголын мэдээллийн хөгжлийн холбоо (MIDAS)-ны удирдах зөвлөлийн дарга
  • 2004-2006 онд ФОРУМ хөтөлбөрийн захирал, хөтлөгч
  • 2007-2008 онд Монголын иргэний холбооны ерөнхийлөгч
  • 2007 оноос Монголын ногоон намын дарга
  • 2009 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.117.8
    2021/05/07

    хүрэлсүх

    Хариулах
  • 192.82.73.6
    2021/05/06

    Энхбат

    Хариулах
  • 66.181.176.54
    2021/05/06

    Энхбатыг 100 дэмжинэ Эргэж бодох , эргэлзэж зуйл огт байхгуй Техникийн ухааны хун, боловсрол сайтай,унган боловсрол сайтай , онгио сагсуу мэт зан гаргахгуй Тороос хулгай хийгээгуй Гадаад хэлтэй , Монгол Улсыг олон улсын давцан дээр маш ондорт авч явах чадвар туунд бий Тэр бол Хурэлсух биш, Эрдэнэ биш шуу дээ Алтанхуяг нэр дэвшин байсан ч туунийг дэмжихгуй байх олон сул талтай Хулгайч нарын булгийн унган гишуудийн нэг толоол гэдгийг бид мартах есгуй

    Хариулах
  • 66.181.161.115
    2021/05/06

    Уул нь Алтанхуяг дэвшсэн бол дэмжих л байлаа. Одоо Эрдэнэ, Хүрэлсүхэд шөлтэй биш Энхбат гуайд өгөхөөс. Уул нь нь энэ хоёрыгоо бодвол боловсролтой, хэл устай хүн л дээ кк. Даанч хөдөө орон нутгийнхан мэдэх юм болов уу даа.

    Хариулах