Л.Оюун-Эрдэнэ: АН хуваагдсаны буруутан нь Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хоёр

С.Гандэлгэр
2021/05/06

УИХ дахь АН-ын бүлгээс өчигдөр үдээс хойш ҮАБЗ-ийг яаралтай хуралдуулах хүсэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлж, улмаар Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааныг 2021 оны тавдугаар сарын 5-ны өдрийн 17:30 цагт зарласан билээ.

Цагтаа эхэлсэн хуралдаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын ҮАБЗ-ийн гурван гишүүн гурвуулаа оролцжээ.
Мөн уг хуралдаанд ҮАБЗ-ийн гурван гишүүнээс гадна УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат,ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх болон бусад албаны бусад хүмүүс байлцсан байна.
 

Хуралдааны эхэнд Ерөнхийлөгч Х.Баттулга : "АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг  нэр дэвшүүлсэн. СЕХ Н.Алтанхуягийг бүртгэж авах ёстой. Иймээс  СЕХ-ы удирдлагуудыг ҮАБЗ-ийн хурал дээр дуудъя, энэ тухай ҮАБЗ-ийн зөвлөмж гаргая” гэжээ.

 
Харин түүний дараа Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ:  “Монгол Улсын Ерөнхийлөгч та ҮАБЗ хуралдахгүй байна гэж хэд хэдэн удаа худлаа ярьсан. Яг үнэндээ бол би С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг, Б.Хурцтай холбоотой асуудлаар ҮАБЗ-ийг хуралдуулъя гэж санал гаргаж, тань руу бичиг  хүртэл явуулж байсан шүү дээ. АН-ын тухайд бол энэ намыг Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж та хоёр хагалсан. Тэгэхээр та хоёр л өөрсдөө учраа олох ёстой. Энэ бол нэг намын асуудал, үүнийг битгий Монгол төрийн асуудал болго. Хөл хорио тогтоочихсон байгаа ийм үед иргэдийг өдөөн турхирсан ч юм шиг зүйл хийж болохгүй. Ер нь ч тэгээд ҮАБЗ шүүх биш, Цэц биш, СЕХ биш. ҮАБЗ хэрвээ зөвлөмж  гаргах юм бол СЕХ-ны хараат бус байдалд халдсан хэрэг болно. ” гэжээ.
Уг хурал ямар нэг шийдвэр гаргаагүй тарсан байна.



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.100.164
    2021/05/07

    Элбэгдорж яагаад дуугарахгүй бна.БАТТУЛГЫГ дэвшвэл би бүхии л аргаар саад тотгор болж хорлоно гээд бсан. Одоо АН-ын дотор хагарал би болгочихоод бах нь ханаж байгаа байх. Би бүх юманд тэргүүлэх эрхтэй бусад нь бол болохгүй хоорондоо эв түнжингүй л боллоогэдэг муухай санаатай хорлогчин.

    Хариулах
  • 156.0.214.59
    2021/05/07

    LOAN OFFER CONTACT US: ayudaentreparticular @gmail.com

    Хариулах
  • 156.0.214.59
    2021/05/07

    LOAN OFFER. Contact use for mor information ayudaent reparticular@gmail.c om

    Хариулах
  • 156.0.214.59
    2021/05/07

    dxgfdsgs

    Хариулах
  • 103.57.95.39
    2021/05/06

    Энэ тэнэг байхаа намын асуудал ҮАБЗ-д ямар хамаа байнаа . Гутамшиг.

    Хариулах
  • 202.9.46.201
    2021/05/06

    Маш зөв хэлж нэг намын дотоод асуудлыг ҮАБ ын зөвлөл хэлэлцэнэ гэж байхгүй , тэгээд ч АН ыг бужигнуулсан Баттулгад бүүр ч тийм эрх байхгүй. Ерөнхий сайд шулуухан шудрага үнэнээр хэлж одоо АН ын дарга нар минь сандал суудлын асуудлаа орхиод эв эедээ орж нэр дэвшигчээ дэмжээд явахаас өөр гарцгүй , жирийн гишүүд хуваагдаагүй шүү эвлэрч чадахгүй бол АН аа орхи өөр намд дагаар ор ямар сураагүй биш наад дотор чинь 6 нам дамжсан хүн ч байгаа.

    Хариулах
  • 66.181.191.51
    2021/05/06

    ҮНЭН Л ЭНЭ ХОЁР НѲХѲР ХУВИЙ ЭРХ АШИГТАА АШИГЛААД ХУВААСАН БАС ҮНЭН

    Хариулах