Цаг алдалгүй тусламж үзүүлж, дүүгийн минь амийг аварсан цагдаагийн алба хаагчид БАЯРЛАЛАА


Нэгэн иргэн цахим орчинд “Дүүгийн минь амийг аварсан цагдаагийн алба хаагчид баярлалаа” гэсэн сэтгэгдэл бичсэн. 

Тэрбээр "Өчигдөр дүүгийн минь бие муудаж түргэн хүлээх боломжгүй болж, Шархадаас сандарсан аав бид хоёр тэнд байсан цагдаа нараас тусламж хүслээ. Үнэхээр хурдан сэтгэлээсээ арга хэмжээ авч машин барьж 5 минутанд дүүргийн эмнэлэг хүргэж амь насыг нь аварсанд үнэхээр их баярлалаа. Тухайн үед хурдан эмнэлэгт хүргээгүй бол хүндрэл үүсэх байсан тухай эмч нар хэлсэн. Дүү маань хүнд хэлбэрийн шоконд орсон байсан. Бидэнд тусалсан цагдаагийн алба хаагчид маш их баярлалаа” хэмээн талархсан сэтгэлээ илэрхийлсэн байна.

Энэ талаар тодруулахад,  энэ сарын 05-ны өдөр машинтайгаар эмнэлэг явах замд дүүгийнхаа бие нь тавгүй байсан талаар хэлж  аав, охин хоёр замд нь таарсан цагдаа нараас тусламж гуйсан байна. Тэгэхэд нэг цагдаагийн алба хаагч тэднийг хүнд байдалд байгааг шууд ойлгоод машиныг нь бариад эмнэлэгт хүргэжээ. Тухайн үед хоёр хүүхдийн аав нь машинаа барьж чадахгүй сандралын байдалтай байжээ. Харин дүүгийнхаа бие нь бүр муудаж, хоолой нь боож, зүрхний хэм нь алдагдсан байдалтай байсан бөгөөд  цагдаагийн алба хаагч машин барьснаар тэд дүүргийн эмнэлэгт 5 минутын дотор очиж, цаг алдалгүй тусламж үзүүлж чадсан байна.

Одоо эмнэлэгт хүргэгдсэн хүүхдийн биеийн байдал сайжирсан байна. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.118.52
    2021/05/07

    тусч цагдаа нараа цаг үед нь урамшуул ъя цол медал цалингийн хувь гм сайхан байнаа баяр хүргэе

    Хариулах
  • 66.181.161.106
    2021/05/07

    мундаг шүү, одоо манай цагдаагийнхан бас сайхан сэтгэл гаргадаг болсон байна лээ шүү, амжилт.

    Хариулах
  • 192.82.70.41
    2021/05/07

    Тусч сайхан сэтгэлтэй хүү байна. Ажилд нь улам их амжилт хүсье.

    Хариулах