​ М.Тулгат: АН-ын бүлгийн гишүүд хуулиа, намынхаа дүрмийг дагах ёстой


АН-ын  дотоод хагарал тогооноосоо халж, өлсгөлөндөө тулсан бол өнөөдрөөс хоёр талд жагсаж эхлэв.

Тодруулбал, бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сулруулахтай зэрэгцэн хоёр хуваагдсан АН-ынхан хоёр талаас жагсаал цуглаанд уриалан, урьдчилан бэлтгэсэн хүмүүсийг төв талбай болон АН-ын байрны гадаа цуглуулжээ.

Учир нь жагсагчид нэгэн зэрэг тал бүрээс цугларсан төдийгүй нэг форматаар хэвлэсэн уриа лоозон, туг далбаа барьж ирснээс харж болохоор байна. 

М.Тулгатын зүгээс “ЖАН гэж яриад байгааг Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр талбай дээр очихдоо баталсан шүү дээ. Өөрсдийн хүмүүсээ бүртгээд, үүрэг даалгавар өгсөн асуудлуудаа асуугаад байсныг ард түмэн харсан шүү дээ. Өлсгөлөн зарлаж байгаа хүмүүс  “Женко”-гийн  талынхан гэдэг нь тодорхой болсон хэмээн онцолсон. Түүнчлэн тэрбээр төрийн байгууллагууд хэнээс ч хараат бусаар ажлаа хийх ёстой. Ерөнхийлөгч юугаа хийгээд гүйгээд байгаа юм бэ. АН-ын бүлгийн 11 гишүүн өөрсдийгөө хэн гэж бодоод байгаа юм, хууль ёсны АН энд байна. АН-ыг төлөөлж УИХ-д сууж байгаа бол хууль ёсоо,  намынхаа дүрмийг  дагах ёстой, хуулийн дээгүүр хэн ч алхах ёсгүй” гэлээ. 




Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.239
    2021/05/08

    Баянзүрхийн тойрогт нэр дэвших эрхээ З. Энхболдод булаалгачихаад, булаадаг эрх мэдэлтэн болох гээд төөрөлдөж яваа залуу юмуудаа. Булааж биш бүтээж байж л зөв болдог юмдаа.

    Хариулах
  • 202.9.46.239
    2021/05/08

    Дарагуйллийг дэмжигч, түүнээс горидогч болох ч гэждээ, ийм байж ардчилал, ардчилсан намаар нүүр битгий хий, Тулгаа, хэхэ бас Үүлээр нүүр хийчихжээ.

    Хариулах
  • 202.9.46.91
    2021/05/08

    Улаан балаар орж байхдаа Болороог хараад үнхэлцэг нь бараг хагарах дөхсөн царай гаргасан залуу байна чи бол бүтэхгүй ээ

    Хариулах
  • 64.119.16.22
    2021/05/08

    Бат-Үүлээр төлөөлж Монголыг Ардчилал гэж хардаг бүх хүмүүс дэмждэг.

    Хариулах
  • 202.9.46.87
    2021/05/08

    дүрдээ орчихсон хөөрч яваа хулхи дарга минь сэрж үз. Жинхэнэ АН-ын гишүүд чамайг наад худалдагсан Эрдэнэтэйгээ олны нүдэнд ил гарахгүй байхыг шаардаж байгаа шүү

    Хариулах
  • 66.181.186.97
    2021/05/08

    Дүрдээ орчихсон чухал царайлсан бацаан минь дуугай МАН-тайгаа нийлээд далд ор.

    Хариулах
  • 103.229.123.136
    2021/05/08

    Хэн гэдэг дуучин бэ

    Хариулах
  • 64.119.17.242
    2021/05/08

    Ene tald n dandaa gemt gergees multrah gesen humuus tsuglarsan haragdaad bga uym daa

    Хариулах
  • 202.126.89.183
    2021/05/08

    Энэ талд гэрчилгээ, дээд шүүхэд бүртгүүлсэн дүрэм, дарга нь Эрдэнэ гээд байгаа юм билээ. Туваан нь Жэнкотой нийлээд дүрмэндээ одоогийн ерөнхийлөгчийг өрсөлдөгчгүй шууд ерөнхийлөгчийн сонгуульд намаас дэвшүүлнэ гэсэн өөрчлөлт оруулах гэж зүтгээд намаа 2 хуваагаад эхлэнгүүт Эрдэнээ нь Тувааныг тамгаа өг гээд өгөхгүй болохоор нь тамгаа хаясан гээд улсын бүртгэлээс шинээр хийлгээд авчихсан тийм л зүйл болсон юм билээ гэж ойлгож байгаа. Тэгэхээр хуулиараа хуучин тамга нь хүчингүй болдог тэгэхээр Тувааны тамга хүчингүй гэсэн үг ийм ойлгомжтой зүйл. Дээрээс нь намын дүрмээр бол намтайгаа өрсөлдөж нэр дэвшсэн Алтанхуяг яагаад ч дэвших эрхгүй юм билээ.

    Хариулах
    • 192.82.70.205
      2021/05/08

      Тийм шүү. Яг бодит үнэн. Алтанхуяг гуай шуналаа татаж үз. Нэр төр чинь бүр байхгүй боллоо. Бусад дагалдагчид нь өөрийн толгойгүй, үзэл бодол, үнэт зүйлгүй гэдгээ ард түмэнд харуулчихлаа. Шөнөөр хоол зөөлгөж идчихээд өлсгөлөн байгаа юм шиг жүжиглэх хэрэггүй.

  • 150.129.140.101
    2021/05/08

    Ишэгний төмсөгөө багахан хуцаарай

    Хариулах
  • 49.0.135.174
    2021/05/08

    энэ нэг юм хуурамч тамагтайгаа яах гэж зууралдаад байгаан болоо

    Хариулах