Цар тахлын нөлөө арилахгүй бол ТАТВАР, ХҮҮХДИЙН МӨНГӨ зэргийг он дуустал үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа

2021/05/10

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 100 хоногт зориулсан ажлын талаар сэтгүүлчидтэй уулзалт хийж байна. 

Засгийн газар иргэд ААН-ийг дэмжиж 2021 оны долдугаар сарын 01-н хүртэл татвараас чөлөөлсөн. Харин 7-р сарын 01-ны өдрөөс цар тахлын нөхцөл байдал дээрдээгүй, ААН-үүдийн үйл ажиллагаа доголдолтой хэвээр байвал одоо олгож буй татвар, хүүхдийн мөнгө, цахилгааны хөнгөлөлтийг он дуустал  үргэлжлүүлэхээр төлөвлөж байгааг хэллээ.  

Тэрбээр "Зөвхөн татвартай холбоотой асуудал биш. Тог цахилгааны хөнгөлөлт, хүүхдийн мөнгө зэрэг асуудлууд бий. Үүнд эрсдэлийн үнэлгээ хийж байна. Цар тахлын нөлөө гүйцэд арилахгүй бол энэ арга хэмжээг он дуустал үргэлжлүүлнэ гэж төлөвлөж байгаа. Гэхдээ энэ төсөв дээр асар их хэмжээний эрсдэл учруулж болзошгүй, бидний тооцож байгаагаар вакцинжуулалт хурдан яваад эдийн засаг сэргээд одоо байгаа эдийн засгийн нөхцөл байдлын үзүүлэлт сайжирвал өөр. Статистик мэргэжлийн байгууллагууд дүгнэлтээ гаргах байх. Мэдээж энэ нь тухайн үеийн эдийн засгийн үзүүлэлт, тохиолдлын тоо, вакцинжуулалтын хурд, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаална" гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна