Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарын хэргийг МАРГААШ УДШ-ээр хэлэлцэнэ

С.Гандэлгэр
2021/05/11

Маргааш буюу 2021.05.12-ны өдөр Улсын дээд шүүхийн Хяналтын шатны хуралдаанаар Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, Эрдэнэс Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, "Эрдэнэс Оюутолгой" компанийн Гүйцэтгэх захирал асан Д.Ганболд нарт холбогдох хэргийг хянан  хэлэлцэнэ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2020 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр С.Баярцогтод оноосон арван жилийн ялыг 4.8 жил, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт оноогоод байсан дөрвөн жилийн ялыг нэг жил гурван сар болгон өөрчилсөн бол Б.Ариунсан, Б.Бадрал нарт оноосон  1.6 жил хорих ялыг нэг жил болгон тус тус бууруулсан. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 183.177.99.230
    2021/05/11

    энэ хэдэн эх ороноосоо урвагчдаас гадна тэр Рио Тинтоогийн уяаны нохой Болд бас Монголын шоронд байх ёстой этгээдийн нэг

    Хариулах