ШӨХТГ-аас Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой ЗӨВЛӨМЖ гаргалаа

Өчигдөр 10 цаг 07 минут

Монголын нэр бүхий телевизийн суваг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг өрсөлдүүлж, өөрсдийн цахим хуудсаараа албан бус санал хураалт явуулсан бөгөөд үүнийгээ удалгүй устгасан нь олон нийтийн анхааралд өртөөд байсан билээ. 

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, нийтлэхгүй байх хуультай.

ШӨХТГ нь дараах хуулийн заалтад хяналт тавин ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн:

-43 дугаар зүйлийн 43.1-т “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, ээлжит бус, дахин сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно;

- 43.1.8-д “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, нийтлэхгүй байх” гэж заасныг зөрчсөн бол Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 16.7-д “харилцаа холбоо болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заажээ. 

May be an image of text



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна