Ерөнхийлөгч МоАХ-ны залуусын төлбөртэй жагсаалыг санхүүжүүлжээ


-АН жагсаалдаа дархлаа султай ахмадуудыг ашиглаж байна-

  Х.Баттулга, Ц.Элбэгдорж тэргүүтэй АН-ынхан хоёр хуваагдаж, эрх мэдлийн төлөө жагсаал цуглаанд олон нийтийг уриалан дуудаад 7 өдөр болж байна. Эрх мэдлийн гэхийн учир нь АН Ерөнхийлөгчийн  сонгуульд нэр дэвшигчээ тодруулж чадахгүй, СЕХ бүртгэсэн хууль ёсны хүнээ хүлээн зөвшөөрч чадахгүй ийнхүү Н.Алтанхуяг тэргүүтэй “намчид” өлсгөлөн зарлаад байгаа.

Засгийн газар, УИХ, дүүрэг хороондоо халдвар хамгааллыг бууруулах ажилд улайрч байхад АН-ынхан үүний эсрэг үг хэлж, өөрсдөө төв талбайд гишүүд дэмжигчдээ хоёр хувааж, хэрүүл тэмцэлд турхирсаар хэвтэнэ.

АН төлбөртэй жагсаалд гаршсан хүмүүс. Жагсаалд оролцогчдын ханш нь хүртэл тодорхой болчихсон. Энэ удаагийн жагсаалын төлбөр арай өссөн харагдаж байна. Өмнөх жагсаалууд өдрийн 50-60 мянган төгрөг байсан бол энэ удаагийн эрх мэдлийн жагсаалын ханш өсч, 90 мянган төгрөг болсон бололтой. АН олон фракцтайн хувьд жагсаал цуглаанаа ч хувааж аваад санхүүжүүлээд явчихдаг юм байна. Аль тал нь гомдоно тэр тал нь санхүүжүүлдэг гэсэн үг. Жагсаал эхлүүлэгчид тус бүр 100 сая төгрөг гаргаж нэгтгээд жагсаалаа эхлүүлсэн гэсэн мэдээлэл олон нийт дунд тархсан. Үүнд хүч нэмж, одоогийн Ерөнхийлөгчийн Х.Баттулгын МоАХ-ын залуус жагсагчдад 90 мянган төгрөг шилжүүлж байгаа баримт ил болсон талаар цахим орчинд тархаж эхэллээ.

No description available.

No description available.

Цөөн хэдэн хүний албан тушаалын төлөөх жагсаалд оролцогчдын олонх нь настай хүмүүс байгаа. Дэлхий даяар корона вирус ахмадуудад “халтай” байгааг мэдсээр байж, яагаад тэднийг жагсаалдаа ашиглав. Хүний амь нас эрсдвэл хэн хариуцлага хүлээх вэ. Ахмадуудын зарим нь эхний тундаа ч хамрагдаагүй, дархлаа сул байгаа. Тэтгэврийн насныханд өдрийн 90 мянган төгрөг өгч жагсаагаад эрүүл мэндэд нь хор хөнөөл учирвал талбайн эрх мэдэлтнүүд танай гэр бүлд гар сунгах нь юу л бол.

Б.Саруул



Сэтгэгдэл (19)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.26
    2021/05/15

    Ан тархан зөв угаасаа хар бараан үйл ажилгаа хийсээр ирсэн Ан гэх тоддголтой нөхдүүд одоо ч муу муухай бүхнийг хийж бн да

    Хариулах
  • 202.126.88.152
    2021/05/14

    МАН-н хөлсний бичээч нарын ядарсан арга нь энэ. Тэд эзэддээ таалагдахын тулд юу ч харлуулж чадна шүү!!!

    Хариулах
  • 192.82.76.183
    2021/05/12

    АН- ыг тараах нь зөв

    Хариулах
  • 192.82.90.161
    2021/05/12

    мөнгө авчирсан тарааж байгаа юм биш үү мөнгө байвал эх орноо худалдах улсууд олон болж дээ тийм учраас л хүмүүсийн амьдралыг сайжруулж ажлын байр хэрэгтэй дээ

    Хариулах
  • 103.10.21.110
    2021/05/12

    Өөрснөө хэн нэгнээс мөнгө авч бичигсэд!

    Хариулах
  • 64.119.27.198
    2021/05/12

    АН ХАМ ЖАГСААЛ ЦУГЛААНЫГ МӨНГӨӨР ХИЙДЭГ НЬ ҮНЭН САЯХАН ОХУ-ААС 20 САЯ ДОЛЛАР ОРУУЛЖ ИРСЭН ГЭЭД БАЙСАН ШАЛГАСАН УУ ТЭР ГАНСҮХ-ИЙГ

    Хариулах
  • 66.181.180.93
    2021/05/12

    Ямар нотолгоо байгаа юм. Иым гарчигтай бичиж баыгаа юи бол нотолгоо нь л чухал. Байхгүй бол итгэж болохгүй.

    Хариулах
  • 66.181.161.106
    2021/05/11

    NOVSHIIN JONHUUG AVCH HAYATSGAAYA

    Хариулах
  • 202.9.40.249
    2021/05/11

    Тэтгэвэр бага учраас ахмхдуудыг сонгож жагсаалд оролцуулж баына

    Хариулах
  • 192.82.69.131
    2021/05/11

    Сvvлийн 12 жилд АН-с терийн тэргvvн боллоо. Тэгвэл 1 нам хаана ноерхоод байгаам харин АН -н хэдэн юмнууд ардчилалыг емчилж албан тушаал эрх мэдлийн телее хоорондоо алалцаж байж худлаа ард тvмэнд хайртай хvмvvc болж нэг намын дарангуйлал МАН-с боллоо гэж елсгелен зарлаж жvжиглэхээ зогсоомоор юм.Элбэгдорж Бат-vvл зэрэг ардчилсан хувьсгалын анхдагчид ардчилалаа Баттулгаас аварья гээд л яриад байх юм.Монголын ард тvмэн одоо хуурамч ардчилагчдыг ялгаж салгаж чаддаг болсон

    Хариулах
  • 192.82.69.131
    2021/05/11

    Баттулга гуай терийн тэргvvний ажлаа ес тертэй егеед тереес авсан Баянгол зочид буудал ресторан, Талх чихэр, Махимпекс ХХК зэрэг -гюудирдаад амгалан тайван амьдармаар юм даа.Зах зээлд шилжээд монголчууд бvгдээрээ л ганзагын наймаанд Баттулгын адил явж байсан адилхан л ардын хvvхдvvд байсан тэгэхэд тереес тvvн шиг херенге авч чадаагvй дээ.Одоо шуналаа зогсоо.Ард тvмнээр худлаа бамбай хийж тоглохоо болио ерензийленчее. Цар тахлын vед танай vйлдвэрvvд vнээ буулгаж ядарсан ардаа хvнсээр хангасан уу vгvй улам л vнээ нэмсэн ш тэ.

    Хариулах
    • 192.82.73.163
      2021/05/11

      Ёстой тэгмээр дэн

  • 66.181.189.156
    2021/05/11

    тэнд очсон хүмүүс өвчин тусаад үхвэл сайн байна хэдэн гажиг юмнаас салаад

    Хариулах
  • 89.163.154.91
    2021/05/11

    Талх чихэр талбай дээр зогсож цалингаа ав гээд цалингаа тавихгүй байна шүү.

    Хариулах
    • 66.181.161.62
      2021/05/11

      Талх чихрээс хоолоо олж амжиргаагаа авч явж бж ийм юм бичиж байгаадаа ичээч энэ хүнийг шууд хал

  • 192.82.81.81
    2021/05/11

    Update хийгээд намаа авч явж чадахгүй хэмжээнд байхад намууд бөгдөөрөө тарцгаавал таарна.

    Хариулах
  • 202.9.46.153
    2021/05/11

    МАНгаруудын гүтгэлгэ.муу бүхнийг хийх юмдаа.арчигдаж алга болсон үед хөгжил ирнэ.

    Хариулах
  • 202.55.188.37
    2021/05/11

    Шааал худлаа. МоАХ-ны хэн гэдэг хүн бэ? Царайг нь харуулчихвал итгэж болохын

    Хариулах
  • 103.57.92.75
    2021/05/11

    ЗА БИТГИЙ ХУДЛАА СОЛИОРООД БАЙ МАН-ЫН ХӨЛСНИЙ НОВШ МИНЬ. МОНГОЛД ГАНЦ ХҮНИЙ ДАРАНГУЙЛАЛ ХЭРЭГГҮЙ

    Хариулах