ОНЦОЛЪЁ: Э.Бат-Үүлийн мэдэгдлээс анхаарал татсан 12 ишлэл


Засгийн газрын 100 хоног өнгөрсөн Даваа гарагт тохиож, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж С.Зоригийн хэргийн талаар зарим зүйлсийг дэлгэж, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлийг уг хүн амины хэргийн захиалагч байж болзошгүй утгатай зүйл ярьсан билээ.

Үүнд хариу тайлбар хийж, өнөөдөр Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл мэдэгдэл хийлээ.

-С.Зоригийн хэргийг хурдан нууцаас гаргаад өгөөч, би үгээ хэлмээр байна.

-Ц.Нямдорж бол гаднаас улс төрд шургалсан хорт могой.

-Хууль зүйн сайд нь хууль зөрчөөд, алуурчны үгээр үг хийж явна.

-Ц.Нямдорж эрүүдэн шүүх тоног төхөөрөмжийг анх Монголд оруулж ирж байсан.

-Ц.Нямдорж хүний эрхийн төлөө тэмцэж байна гэж худлаа ярьж  байна. Ц.Нямдорж С.Зоригийг бүрэлгэсэн хэргийн захиалагч байж болзошгүй.

-Монгол улсад гаднаас Ардчиллаа нураах чиглэлээр их том шахалтууд ирсэн. Би үүнийг зориуд хэлье. Ардчиллыг дэмждэг улс орнууд сандраад мэдэгдэл гаргаад эхэлсэн шүү. Би үүнийг гаднын захиалгат үйл ажиллагаа идэвхжиж байна гэж харж байгаа. Ямар эрүүл улсад гаднын тусгай албадтай холбогдолтой хүн хууль зүйн сайд хийгээд, Засгийн Газрын төрийн өндөр алба хашаад явдаг юм бэ?

-Энэ хэргийг ил гаргах хэрэгтэй. Ц.Нямдорж хүссэнээрээ сугалж ярьж болохгүй. Бүхэлд нь ярих хэрэгтэй. 

-Т.Чимгээ гэм зэмгүй юм бол хэргийн захиалагчийг яаж мэдээд байгаа юм?

- Ц.Нямдоржтой үзсэн бүхэн ял зэм хүртэж, шоронд ороод байна.

-Би иргэнийхээ журамт үүргийг биелүүлээд, эрүүгийн хянан шийдвэрлэх хуулийн дагуу, мөрдөн байцаах хуулийн дагуу хэрэгтэй холбогдсон юм ярьж болохгүй.

-С.Зоригийг бүрэлгэсэн хэрэг явдалд үндэснийхээ эрх ашгийг, ард түмнийхээ эрх ашгийг бодож зогссон хүн надаас өөр байхгүй. Би энэ хэргийг улс төржүүлж болохгүй гэж ард түмэндээ уриалсны хүчинд Монголд тухайн үед иргэний дайн гараагүй.

-MAH гэж *овш С.Зоригийн хэрэг гарснаас хойш 20 жил намайг гүжирдсэн. Энэ нам сонгууль бүр дээр С.Зоригийг бүрэлгэсэн этгээдүүдийг олно гэсэн амлалттай улс төр хийдэг байсан. Өнөөдөр энэ новшийн нам гаднын агент Ц.Нямдоржоороо далимдуулан ахиад сонгуулийн өмнө ийм ажлаа хийж байна.

-Ц.Нямдорж сайд Монголын төрийн бодлогыг хэд хэдэн удаа их эвгүй муухай элэгдэж байсныг би мэднэ. Их хачин зан гаргаж байсан. Маш эгзэгтэй үед нь Монголын төрийг эвхэртэл элэгдэж байсан. 



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.74
    2021/05/15

    Амгаланбаатарт 500-сая төгрөг өгөөд гадаадруу гаргана гэсэн гээд мэдэгдээд байсан биз дээ

    Хариулах
  • 64.119.18.114
    2021/05/15

    Ta sandraad yah ve de unenee huleegeech de Eldegdorj ta 2 zahialsan ym bishu. Td l ta baatar bolson um bishu ternees ta. Umar tom gavlya baiguulaad baatar bolov ter malgai bas

    Хариулах
  • 66.181.184.226
    2021/05/14

    Сандраад элдэв мэдэгдэл хийгээд байхаар тайлбараа л хийгээч. Болдоггүй юм бол шалгаж байгаа газар нь очоод хэл л дээ. Нууц биш болсон болохоор ил ярьсан ч яадгийн.

    Хариулах
  • 202.126.90.46
    2021/05/14

    НЯМДОРЖИЙН ТУХАЙД БОЛ ГАДНЫ ТАГНУУЛ УРВАГЧ ГЭДЭГ НЬ ОРТОЙ БХ ГЭЭД БАЙНА ТИЙМЭЭС ЭНЭ МАН НАМ ГАДНЫ ГАР ХӨЛӨӨР ДҮҮРЧИХСЭН БОЛОХООР ТАРААХ НЬ ЗӨВ ИРГЭНИЙ ДАЙН ГАРАХ МАГАДЛАЛТАЙ ДАЙН ГАРВАЛ БҮХ ХУВЬСГАЛЫН ЖИШГЭЭР ОЛОН ГЭР БҮЛ ХҮЙС ТЭМТРЭГДЭХ БХ ШҮҮ

    Хариулах
  • 202.9.46.206
    2021/05/13

    Хөөрхий дөө их л сандарч байна даа ,уг нь гэмгүй юм бол мэдэгдэл хийж байхаар байцаалт өгөөд нэг талдаа гармаар юм Нямдорж зохиож яриагүй Амгаланбаатар гэх нөхөр удаа дараа Батүүлтэй холбоотой ийм мэдүүлэг өгсөн байна яагаад байцаахгүй байгаа юм гэж хэлээд байх шиг байсан . Олон нийт хардаад л байгаа шүү баатар аа шалгуулсан нь дээр байхаа элдэв мэдэгдэл хэрэггүй

    Хариулах
  • 139.5.219.182
    2021/05/12

    Үүлийн сандрал юм хэлээд байна бас УЯНГЫН бичсэн юмыг хуулийнхан анхаарч судалж л байгаа байх даа гогцоо нь тэнд байна уу?

    Хариулах
  • 192.82.76.248
    2021/05/12

    Их л сандарч байна даа энэ хүн ???

    Хариулах
  • 202.126.89.54
    2021/05/12

    Мөн ч их өмөөрсөн дөө.Журмын нөхдөө муу хэлсэн хүнд дургүй.Ханилж яваад нөхрөө гэж үзэл бодол нэг гэж мөн ч их өмөөрсөн одоо өмөөрөхгүй.Андын журамгүй нөхөр итгэхээ больсон.

    Хариулах