Шүүх Ж.Эрдэнэбатад "хязгаарлалт тогтоох" саналаас татгалзлаа


Улсын Дээд шүүхээс Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарын хэргийг прокурорт дахин шалгуулахаар буцаасан. Үүний дараа Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн өөрчилж, өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авахыг прокурорт даалгаж шийдвэрлэснээр Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөн юм.

Тэгвэл нийслэлийн Прокурорын газраас өчигдөр яллагдагч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, М.Мандахбаяр, Д.Түвшинжаргал нарт “Хязгаарлалт тогтоолгох тухай” саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд тус өнөөдөр буюу тавдугаар сарын 12-ны өдрийн 1/3047 дугаартай албан тоотоор яллагдагч Ж.Эрдэнэбатад хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналаасаа татгалзсан байна.

Шүүх Прокурорын саналыг хүлээн авч яллагдагч Б.Отгонбаатар, Д.Ганбат, М.Мандахбаяр, Д.Түвшинжаргал нарт “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.21.241
    2021/05/13

    Хонгилын прокурор хэлмигдүүлэхгээд бна уу

    Хариулах