"Залуучууд НДШ төлснөөс банкинд мөнгөө хадгалуулсан нь дээр гэсэн хандлагатай байна"


УИХ-ын чуулганы хуралдаанаар Г.Ганболд тэргүүтэй долоон гишүүний өргөн барьсан Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрээр "Цар тахлын үед нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах нь зөв. Мөн удаан ярьж байгаа нийгмийн даатгалын тогтолцоогоо хурдан өөрчлөх шаардлагатай байна. Нийгмийн даатгалын сан ачааллаа даахгүй, эрсдэлээ үүрч чадахгүй хэмжээнд очих гээд байна. Тиймээс энэ тогтолцоонд эрс шинэчлэл хийх шаардлагатай. Тэтгэвэр авагчдын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа. Эсрэгээрээ ажилтай хүмүүсийн тоо буурч байна. Иргэдийн насжилт уртасч байна. Хүн амын бараг 10 орчим хувь нь тэтгэвэр авагчид буюу ахмадууд болсон. Ингэхээр Нийгмийн даатгалын сан ачааллаа даахаа больж байна. Тэтгэврийн хэмжээ бага байгаагаас болоод иргэдийн дунд нийгмийн даатгалын шимтгэл төлөх сонирхол бага байна. Залуучуудын дийлэнх олонх нь нийгмийн даатгалын шимтгэл төлснөөс банкинд мөнгөө хадгалуулсан нь дээр гэсэн хандлагатай байна. Нөгөө талдаа мэдээлэл сайтай хүмүүс нь тэтгэврийн насаа дөхөөд ирэхээр нийгмийн даатгалын шимтгэлээ өндрөөр төлөөд тэтгэврээ өндрөөр тогтоолгодог. Ийм байдлаар энэ тогтолцоо гажуудаж байна" гэлээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.11
    2021/05/14

    яг үнэн

    Хариулах
  • 66.181.184.252
    2021/05/13

    Nasaaraa tuluh hereggui shuu. Hogiin deermiin shinjtei togtoltsoo. Ternees uuruu hurimtlal uudgeed yavah ni hamaagui uguujtei.

    Хариулах