У.Хүрэлсүx:АН тарж бутарч, хагарч сарниж болохгүй


Ардчилсан нам хоёр хуваагдсан шалтгаан, тамга тэмдгийн булаацалдаан гээд тус намд  өрнөж буй бүхий л хэрүүл тэмцэлд МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүхийн гар хөл оролцсон гэж   зарим шүүмжлэгчид ярьж бичих аж.  Цаашлаад АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнийг захиалсан гэх. 

Тэгвэл АН хоёр хуваагдсан асуудлаар Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх ТВ 9-д өгсөн ярилцлагадаа ийн ярьжээ.

Тэрбээр “АН-ын асуудал хүндэрвэл Монгол Улсад хохиролтой. АН улам батжиж, бэхжих ёстой. Ингэсэн нь Монголын улс төр, улс төрийн систем, тусгаар тогтнол, улс төрийн намуудын төлөвшилтөд хэрэгтэй. Тиймээс АН тарж бутарч, хагарч сарниж болохгүй. Би ямар ч улс төрчидтэй улс төрийн рингэн дээр сайхан барилдаан үзүүлнэ гэж бодож байсан. Харамсалтай нь энэ надаас шалтгаалахгүй зүйл. Хууль дүрмээсээ л болж байгаа. Би хэнээс ч айдаггүй, зүрхшээдэггүй. Барилдвал барилдчихна. Давбал  тугаа тойрно, өвдөг шoрooдвoл элэг, бүсээ тайлаад тахимаа өгчихнө. Улс төр яг л ийм. Хууль  үүнийг шийдэхээс биш аль нэг намын дарга,  хэн нэгэн өрсөлдөгч шийдэхгүй. Цаашид бид хуулиа барьж амьдрах ёстой. АН-ын хэсэг нөхдүүд танай нам эрх барьж байгаа юм чинь ийш, тийш ээ яриа л энэ асуудлыг шийдчихээч. Яагаад болдоггүй юм бэ  гэж хууль бус шийдвэр гаргуулах гээд шахаад байгаа юм. Тэгвэл энэ улсад төр засаг гэж байгаад байх юм, хууль дүрэм байгаад яах юм” гэжээ. 

С.Наран 



Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.184.252
    2021/05/13

    Samarch hayachaad jujigchin sda ve

    Хариулах
  • 103.212.118.40
    2021/05/13

    Нөхцөлийг нь бүрдүүлчихээд болохгүй гээд сууж болохгүй эээ

    Хариулах
  • 202.9.47.12
    2021/05/13

    Хэн шахаад байгааг нь хэчих л дээ, янаглан хорлоно гэдэг шиг сүүлийн 2 өгүүлбэрийг зохиож хэлэх л гэж манжилж байгаа юм бишүү,

    Хариулах
  • 103.229.120.27
    2021/05/13

    Маш зөв хэлсэн байна. АН -бол даанч овилгогүй хөгшин нөхдөөсөө болоод хагарсан болохоос Хүрэлсүхийн хэлснээр бодлого зорилгоо зөв тодорхойлоод байх ёстой нам шүү

    Хариулах
  • 202.179.25.128
    2021/05/13

    Угаасаа АН цаашид Оршин тогтноход хэцүү болсон,

    Хариулах
    • 66.181.160.9
      2021/05/13

      ман ч ийм хувь заяатай монголд улс төрийн намууд ахин сэргэхэд асар их чармайлт хэрэгтэй бохирдсон үхмэл хөрсөнд баахан зэрлэг ургамал дунд бий болж байгааг цаг хугацаа харуулж байна шүү дээ хүрэлсүх монголчуудыг төөрүүлж чадаж байна гэвэл горьд чамайг бахь байдагт нь хорин жил байлгаж байгаад карераа дуусахаар цугтахыг чинь мэдэлгүй яахав гэж ан бол тодорхой том жишээ

  • 66.181.191.140
    2021/05/13

    АН-ы дотоод хэрэг ямар хамаа байнаа? Тарж бутрах нь бодит үнэн болсоон

    Хариулах
  • 66.181.160.20
    2021/05/13

    Сайн байна уу АН-н дотоод асуудал бол өөрсдийн нь цэгцлэх асуудал МАН болоод Хүрэлсүхэд ямар ч хамаагүй Эвтэй байж чадаагүй эрх ашиг өлбан тушаалын төлөө ингэж улайрч даргаа ч сонгож чадахгүй байгаа байж яаж ерөнхийлөгчид нэр дэвших гэж Хууль чнамын тогтворгүй ёс зүйгүй байдалд дүгнэлт хийж нам байх эрхийг нь хуулинд зааж өгмөөр юм шиг арай л хэтэрцэн юм бишүү

    Хариулах
    • 66.181.160.9
      2021/05/14

      ман-н намын асуудал бол үнэндээ яг дээрээ нурахад бэлэн байгаа улс төрөөр эрх мэдэлд мацагсад хуваагаад авчихсан дагаж далдагнадаг нөхдүдээрээ хороо захиргааг дүүргэчихсэн ажил албан тушаалаар ам амьсгаа хоёрыг нь барьчихсан арав таван төгрөгөөр хөдөлдөг утсан хүүхэлдэйгээр төрийн албыг занхайлгаж улсын төсвийг түмэн үедээ зүгшрүүлж чадахааргүй болгочихоод шантаажинд сонгуулиас сонгуулийн хооронд сэтгэдэг санах ойтой явахгүй нь дээ үүнийг өөгшүүлэгчдийн загалмайлсан эцэг болж дуусна