Ц.Оюунгэрэл: Улс төрийн шинэ нам байгуулна. МАН, МАХН, ХҮН шиг зүүний нам байгуулахгүй

С.Гандэлгэр
2021/05/13

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нам байгуулж буй талаараа мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Та бүхэнд өөрийн гаргасан улстөрийн шийдвэрээ хуваалцах гэж байна. 29 жил зүтгэсэн Ардчилсан намаас гарах хүсэлтээ өгсөн. Эмэгтэйчүүд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчныг улстөрд үүсгэж чадсангүй. Улстөр мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн монополь орчин байсаар байгаа нь тогтсон дүрмээр улстөр хийхэд хангалтгүй санагдлаа.

Улстөрийн туршлагаа залчуудад өвлүүлмээр байдаг. Нээлттэй, сайн засаглалыг хөгжүүлэх, багаар тоглож мэддэг, ёс зүйтэй улстөрчдийг улстөрд олноор нь оруулж ирэх мөрөөдөл байдаг. Ардчилсан намд үүнийг хөгжүүлэх гээд барсангүй. 

Миний хувьд үлдсэн улстөрийн амьдралаа өмнөх үеийн дарга нарт биш залуучуудад зориулна гэж би тавдугаар сарын 2-нд мэдэгдэл хийсэн. Ингээд залуучуудтай уулзаж, АН-д орж ирж чадахгүй байгаа шалтгааныг сонссон.

МАН, МАХН, ХҮН ШИГ ЗҮҮНИЙ НАМ БАЙГУУЛАХГҮЙ

Улстөрд идэвхтэй үлдсэн насаа залуучуудад зориулсан шинэ платформ үүсгэхэд зориулахаар шийдлээ. Өөрсдийнх нь хүсээд байгаа платформыг үүсгэхийн тулд шинэ нам байгуулах хэрэгтэй боллоо. Гэхдээ би Ардчилсан намаас нэг их өөр сонголт өгч чадахгүй. МАН, МАХН, ХҮН шиг зүүний нам байгуулахгүй. Намын их олон нэр бодож, бичиж явуулсан.

Ардчилал гэдэг үг намынхаа нэрэнд оруулахыг хүссэн. Гэвч энэ нэр олон давхцсан байна гэсэн. Ингээд Иргэдийн Оролцооны Нэгдэл нэртэй нам байгуулахаар боллоо. Хүний эрх чөлөөг хамгийн чухал гэж боддог хүмүүст хаалгаа нээж байна.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хийх гээд чадаагүй реформууд бий. Жишээлбэл, улстөрд залуучууд яаж орох вэ? гэдэг асуудал байна. Улстөрд орохын тулд их хэмжээний мөнгө, эсвэл фракцтай байх ёстой болоод байна. Харин миний хувьд шинэ жишиг гаргана.

Залуучууд гар утаснаасаа орж болдог аппликэйшн бий болгож байгаа. Өөрсдийгөө бүртгүүлээд, ямар нэгэн фракц, боссгүйгээр, цүнх барих шаардлагагүйгээр өөрийгөө танилцуулаад орж болдог платформ бий болгоно. Ардчилсан намын даргад өрсөлдөхдөө энэ ажлыг хийж байсан. Өөрөөр хэлбэл иргэд гэрээсээ өөрсдийгөө бүртгүүлээд улстөрийн үйл ажиллагаанд оролцож болно. 

Гишүүнээр элсэх иргэд тун удахгүй Play Store дээр тавигдах Иргэний Оролцоо аппликэйшн татаж аваарай" гэлээ. 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.101
    2021/05/14

    Та нар Ц. Оюунгэрэл шиг ийм амжилтанд хүрч чадаагүй атаархаад өвдсөндөө ДУСААГААД .... байна уу? Олон эрчүүдээ өрсөлдөн ийм амжилтанд хүрсэн болохоос одоогийн зарим залуус шиг хэн нэгний ЦҮНХ барьсан, Утсан хүүхэлдэй байгаагүй!!!

    Хариулах
    • 202.126.89.101
      2021/05/15

      Ккк энэ ямар амжилтанд хүрсийн.Амөрик өвгөний доор хэвтэж байгаа нь амжилт уу кккк

  • 183.177.99.230
    2021/05/14

    Оюунгэрэлийн нөхөр хөгшин америк иргэн тагнуул сонгуулийнхаа санхүүжилтийн америкаас санхүүжүүлж байгаа

    Хариулах
  • 202.9.46.224
    2021/05/14

    АН-аа цэгцэлж чадахгүй хүн монгол улсыг яаж цэгцлэх вэ албан тушаалын хэнээ дарга л болох юм биздээ

    Хариулах
  • 64.119.21.16
    2021/05/13

    Биеэ үнэлэгчдийн нам байгуулбал ямар вээ? Зөвшөөрөх болов уу?

    Хариулах