Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын өмгөөлөгч ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮНЭЭС татгалзлаа

С.Гандэлгэр
2021/05/14

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээг оноосон байдаг.  Тэгвэл өнөөдөр /2021.05.14/ Улсын Дээд шүүхэд Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийн прокурорын бичсэн дүгнэлтийг хянан хэлэлцэж эхэллээ. 

Хуралдааны эхэнд Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын өмгөөлөгч нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байгаагаа мэдэгдлээ. Учир нь, 2018 оны наймдугаар сард Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт ял оноосон Б.Цогт шүүгчийг өөрийнхөө шийдвэрийг дахиан шүүх нь хуульд нийцэхгүй гэж тайлбарлалаа. 

Өөрөөр хэлбэл, Т.Чимгээгийн өмгөөлөг С.Оюунцэцэг "Шүүгч Б.Цогт ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай ойр дотно, гэр бүлийн найз гэж ярьдаг. Б.Хурц нарт холбогдох хэргийн холбогдогч есөн хүний хийсэн ажлын үр дүн. Түүнийг хэлэлцэх гэж байна. Энд ямар нэгэн байдлаар хувийн сонирхол байж болзошгүй гэж үзэж байгаа тул Б.Цогт өмгөөлөгчөөс татгалзаж байна" гэж ярилаа. 

Харин хохирогчийн ар гэр болох С.Оюуны өмгөөлөгч "Шүүгчээт татгалзах татгалзлыг дэмжиж байна. Хэргийг 2018 оны наймдугаар сарын 04-ний өдрийн тогтоолтой хэлэлцсэн шүүгч нь Цогт. Тиймээс өөрийнхөө шийдвэрлэсэн хэргийг дахин шүүнэ гэдэг нь боломжгүй, үндэслэлтэй гэж үзэж байна" гэж ярилаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна