Өнөөдрийн чуулганы хуралдаанаар “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль” болон хамт өргөн мэдүүлсэн Барилгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Хэрэгтэй хэрэггүй газар камер тавьж, хүний эрх, эрх чөлөөнд халдаж байна. Цагдаа хүртэл орцны бичлэг, энгийн камерын бичлэгээ задалж, хүний эрх зөрчиж байна. Х.Нямбаатарын үед булай юм үзэж байна” гэсэн юм.
Үүний хариуд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Өмгөөлөгч Б.Баасанцогтын асуудлыг Н.Алтанхуяг гишүүн надтай холбож ярих гэж байх шиг байна. Би өөрийнхөө нэрийг цэвэрлэмээр байна. Б.Баасанцогттой холбоотой тэр эмэгтэй өөрөө орцны камерыг гар утсаараа бичээд олон нийтэд сүлжээнд цацсан юм билээ. Үүнд цагдаа хамаагүй. Хувийн харилцааных нь л асуудал байсан байна лээ. Тэр эмэгтэй СӨХ-ийн ажилчдаас хууль бусаар аваад цацсан. Харин үүнийг хуулиар хориглож өгөх гээд байна” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.25.11
Алтанхуяг биз дээ
Хариулах64.119.25.11
Ганхуяг нэр дэвшээгүйгээс бүр самуурчихжээ.Олон камер тавьж гэмт хэргийг таслан нь зөв баймаар юмаа.СЭСҮТ- д үзүүл
Хариулах