Х.Нямбаатар: 60 мянган камер суурилуулбал гэмт хэргийн гаралт багасна


УИХ-ын чуулганаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар дараах байдлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрээр "Өнөөдөр манай улсын зам, нийтийн эзэмшлийн гудамж талбайд 6000 орчим камер байгаа. Үүний 30 хувь нь огт ажилладаггүй. Бас 30 хувь нь ашиглалтын шаардлага хангадаггүй. Цаашид хилийн боомтоос эхлээд зам, гудамж талбайд 60 гаруй мянган камер суурилуулбал камерын хяналтын системд бүрэн шилжиж чадна гэсэн дүгнэлтэд хүрч байгаа. Энэ бүхнийг хийхэд 300 гаруй сая ам.долларын санхүүжилт шаардлагатай. Торгуулийн орлогоос жил бүр камераа нэмж стандартын дагуу суурьлуулъя. Ашиглалтын зардлыг нь мөн торгуулийн орлогоос орон нутагт нь олгоё гэж байгаа юм. Камерын хяналтын системтэй болсоноор гэмт хэргийн гаралт буурна гэсэн судалгаа бий" гэлээ.



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.89
    2021/05/17

    Хаха хуулийн сайд шүү дээ.ажилгүйдэл буурч эдийн засаг өсч байж гэмт хэргийн гаралт буурдаг гэдгийг одоо болтол ойлгойгүй сайдуу.

    Хариулах
  • 192.82.83.20
    2021/05/15

    мөнгө идэх шилдэг арга

    Хариулах
  • 174.0.32.110
    2021/05/15

    Өөрийн эрхээ хамгаалахын тулд Оюунгэрэлийн шинэ намд элсьё дээ.Өдий болтол нам бус чөлөөт иргэн явлаа.Одоо өөрийн эрхийн төлөө хуруугаа ч болов хөдөлгөх цаг иржээ.

    Хариулах
  • 174.0.32.110
    2021/05/15

    Энэ бол иргэдээ хянадаг тёхнологийг Хятадаас сурч байгааг харуулж байна.Дээр нь үүгээр маш их мөнгө хийнэ.

    Хариулах
  • 139.5.219.246
    2021/05/15

    бичлэг хийдэг хүн нь хахууль авбал яанаа

    Хариулах
  • 202.9.46.41
    2021/05/14

    Камерийн бичлэгийг дуртай эрх мэдэлтэн нь ашиглаад ирэхээр юу болох вэ? Одоо камерын бичиглэл ашиглах тухай хууль байгаа билүү!

    Хариулах
  • 202.9.46.41
    2021/05/14

    Сайн юм хийх нэрээр ард түмнээ хянах, мөрдөх , хавчих, аргаа олжээ, хүний эрх, ардчилалийн түвшин ямар байгаа билээдээ,

    Хариулах
  • 103.26.193.241
    2021/05/14

    Нүүр царай танигдахгүй камер суурилуулах санаатай юу.Нямбаатараа.

    Хариулах