Н.Дашзэвэг: Оюутолгойн гэрээг шинэчлэх гэж буй энэ үед ҮАБЗ-ийн дарга нь У.Хүрэлсүх байх нь ард түмэнд өгөөжтэй


Монгол Улсын гавьяат эдийн засагч Н.Дашзэвэг Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх, “Датаком”-ын Д.Энхбат нарын саяхан телевизийн ярилцлагад орсныг үзээд эдийн засагчийн хувиар  өөрийн байр сууриа сошиалд илэрхийлсэн байна. 

Тэрбээр "Д.Энхбат, У.Хүрэлсүх нарын яриаг үзлээ. Нэг нь хийсвэр онол ярив, нөгөө нь хийсэн ажил, практик, үргэлжлүүлж хийх ажил ярив. Оюуны хувьд, бодлого, улс төрчийн хувьд У.Хүрэлсүх илүү байна. Оюу толгойн гэрээг шинэчлэх гэж буй энэ үед ҮАБЗ-ийн дарга нь У.Хүрэлсүх байх нь ард түмэнд өгөөжтэй. Д.Энхбат 34 хувиа авах нь буруу гэж тэнэгтэж байна лээ. Риогийн захиалагч байж болох юм уу даа. 

Хувиа 51 хувь болгож авчхаад эзэн нь юмаа мэднэ, эрэг нь усаа хашна гээд суусан нь дээр. 10 тэрбум долларын ашиг монголчууд авах боломжтой. Дубайн дээрмийн гэрээг цуцлах ёстой. Хөрөнгө оруулалтын гэрээг  шинэчлэх ёстойг У.Хүрэлсүх хэллээ.  У.Хүрэлсүхийг сонгосон нь дээр гэж би хувьдаа бодлоо” гэжээ.



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.242.47.228
    2021/05/19

    Хүрэлсүх дэмжиж болно энэ хүний амнаас гардаг үг нь Бүх хөрөнгө хураана гэж ярдаг нь өнөөдөр хувийн хэвшил нэг өглөө босоход хөрөнгө чинь улс авлаа гэвэл та яахав ээ Н Энхбаярыг бид магтаж байсан өнөөдөр хувь бодоод намаа буулгсан Оюун толгойн гэрээг цуцлах болвол олон шүүхэд хэрэлдээд 6 жил өнгөрнө бид худалаа магтахаа болих хэрэгтэй улс орон соц нийгэм ороход энэ сонгууль үр дүнгээс шалтгаална Хүрэлсүх,Оюун-Эрдэнэ хоёр хөрөнгө улс аввал сайн ядуу иргэдээ мөнгө өгнө шоу хийж байндаа

    Хариулах
  • 150.129.142.128
    2021/05/18

    Зөв зөв дэмжиж байна.

    Хариулах
  • 192.82.83.3
    2021/05/18

    Demjij baina.Zuv.

    Хариулах
  • 66.181.179.147
    2021/05/18

    Бас нэг долоогч гараад ирлээ кккк.

    Хариулах
  • 66.181.186.19
    2021/05/18

    Зөв шүү. Хүрэлсүх ЕС болсноосоо хойш хийсэн, бодсон бүхэн нь эх орон, ард түмний төлөө байсан. Урд урдын ерөнхийлөгч нар том том ярьж байсан ч нүдэнд үзэгдэж, гарт баригдсан, монгол улс ард түмэнд наалдсан яг юу хийсэн бэ. Ямарч байсан Хүрэлсүхийн хэмжээнд хаана нь хүрэх юм үлдээгээгүй. Зарим улс үгүйсгээд байгаа ч үр шимий нь хүртээд л сууж байгаа биздээ.

    Хариулах
  • 202.9.46.228
    2021/05/18

    Эдийн засагч биш, эдийн зусарч болжээ, аав чинь ичихдээ тэнгэрээс юу илгээх болдоо

    Хариулах
  • 192.82.86.149
    2021/05/17

    дэмжиж байна ажлаа үргэлжлүүлэх нь зөв

    Хариулах
    • 66.181.180.225
      2021/05/19

      Demjij baina