НАЙМАН НАСТАЙ ОХИН коронавирусийн улмаас нас баржээ

23 цаг 52 минутын өмнө

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1,288 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдврын тохиолдол 65,255 болж нэмэгдэж байна гэж ЭМЯ-аас мэдээллээ.

Түүнчлэн энэ хугацаанд дөрвөн хүн коронавирусийн хүнд хэлбэрээр нас барсан харамсалтай мэдээтэй буй.

Тэднийг насны ангиллаар авч үзвэл

  • Тавдугаар сарын 13-нд онош нь батлагдсан 62 настай эрэгтэй
  • Тавдугаар сарын 29-нд онош нь батлагдсан 37 настай эрэгтэй
  •  Зургаадугаар сарын 1-нд онош нь батлагдсан 8 настай эмэгтэй
  •  Зургаадугаар сарын 3-нд онош нь батлагдсан 62 настай эмэгтэй нар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас баржээ.

Ингэснээр манай улсад бүртгэгдсэн, коронавируст халдвараар өвчлөөд нас барсан хүний тоо 311 болжээ.

Энэхүү халдварыг ямар ч хүн авч, өвчлөл хүндрэн амь насаа алдах эрсдэлтэй тул халдвар хамгааллын дэглэмээ баримталж, олон хүн цугласан газар очихгүй, амны хаалт зүүж, ариун цэврийг сахихыг иргэддээ анхааруулж байна.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.108.34
    9 цагийн өмнө

    Hed honog Huuhed uhlee gej bgaad shahaagaar oruulj irsen hujaa vaktsinaa shahah n dee. Aimshigtai humuus bh yum daa ene tord

    Хариулах
  • 103.57.93.252
    21 цагийн өмнө

    Хүүхэд хүндэрдэггүй гэж худлаа юм байна лээ. Манай хүүхэд 4 сард нилээн хүндэрсэн одоо бөөлжис нь цутгаж үс нь унаад хүний хэлсэн ярьсныг сайн ойлгохгүй дүйнгэтээд байх юм их хортой өвчин .

    Хариулах
  • 66.181.161.102
    21 цагийн өмнө

    Namiin 100 jiliiin oigoo bokih ueregtei

    Хариулах