Хоёр хоногийн өмнө онош нь батлагдсан ХОЁР ХҮН НАС БАРЛАА

С.Гандэлгэр
2021/06/08

Эрүүл мэндийн яамнаас КОВИД-19-ийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд таван хүн нэн хүнд хэлбэрээр нас барснаар нийт нас барсан хүний тоо 318 боллоо.

Нас барсан хүмүүс нь:

  • Тавдугаар сарын 6-нд онош нь батлагдсан 57 настай эрэгтэй
  • Тавдугаар сарын 21-нд онош нь батлагдсан 73 настай эрэгтэй
  • Тавдугаар сарын 28-нд онош нь батлагдсан 65 настай эрэгтэй
  • Зургаадугаар сарын 6-нд онош нь батлагдсан 61 настай эрэгтэй
  • Зургаадугаар сарын 6-нд онош нь батлагдсан 65 настай эмэгтэй нас баржээ.

Халдварын улмаас 6,423 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн - 3,892
  • Хүндэвтэр - 1,892
  • Хүнд - 506
  • Маш хүнд - 133 хүн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна