С.Эрдэнэ: Тарааж байгаа мөнгийг нь авчих, гэхдээ мэргэн сонголт хийгээрэй

С.Гандэлгэр
2021/06/09

Найм дахь удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Содномзундуйн Эрдэнэ Баянгол дүүргийн 20 дугаар сургуулийн сонгуулийн байранд саналаа өглөө.   

Тэрбээр "Шударга бус сонгууль болох магадлал өндөр байна. Хууль хяналтын байгууллага үүнийг хяналтандаа авч чадахгүй байна. Өнөөдөр өглөө гэхэд манай гэр бүлийн хүний эгч нь гэхэд 100 мянган төгрөг аваад саналаа өгсөн байх жишээтэй. Татвар төлөгчдийн мөнгөөр саналыг худалдаж авч байна. Мөнгө тарааж байгааг нь авчих. Гэхдээ мэргэн сонголт хийгээрэй. Дарангуйлал бодит байдал болсон. Дарангуйллаас салья гэвэл зөв сонголт хийгээрэй гэж уриалмаар байна. СЕХ асуудлыг шийдэхгүй байна. Залуучууд маань төрийн үйл ажиллагаанд хариуцлагатай оролцмоор байна. Залуучуудын хувь заяа өөрсдийн чинь гарт байна. Мэтгэлцээний хувьд бүтэн өдөржин хүлээсэн. Харамсалтай нь нэг өрсөлдөгч халдвар авсан, нөгөө нь ирээгүй. Манай санхүүгийн албаны нягтлан бодогчийг үндэслэлгүйгээр баривчилсан. Биедээ 23 сая төгрөг авч явсан юм билээ. Би өөрийн биеэр очсон. Ганцаараа машинаа бариад явсан эмэгтэй хүнийг хүчээр барьсан. Би үүнийг гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж харж байна" гэсэн юм. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 67.247.107.106
    2021/06/10

    Ингэнэ гэдгийг нь мэдсээр байж үхэн хатан ерөнхийлөгчийн сонгуульд оролцчихоод одоо гонгинох хэрэггүй, Алтанхуяг сонгуульд нэрээ дэвшүүлсэн бол Эрдэнээс дээгүүр санал авах байлаа

    Хариулах
  • 202.179.26.210
    2021/06/09

    Эрдэнэ минь хөөрхөн тоорой Одбаяртаа еөк болж харагдаж амжихгүй нь дээ,дүүрэг еөктэй байдаг бол Баянголдоо үнэн баавар юм аа

    Хариулах
  • 58.108.51.214
    2021/06/09

    yamar ch barimtgui demiireh yum Ter 23 sayaa yah gej baisan yum bol

    Хариулах