У.Хүрэлсүх: Шударга сайхан, ил тод, маш зардал багатай сонгууль боллоо

Т. Тэргэл
2021/06/10

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 67.5 хувийн саналаар ялалт байгуулсан билээ. Үүнтэй холбогдуулан У.Хүрэлсүх, МАН-ын ЕНБДарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр У.Хүрэлсүх: "Монголынхоо ард түмэнд энэ оройн мэнд хүргэе. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 8 дахь удаагийн сонгууль хуулийн хүрээнд явагдаж, өнөө орой албан ёсоор өндөрлөж байна. Ард иргэд маань сонгуулийн дүнгийн талаарх мэдээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр бидэнтэй хамт авч байгаа гэж бодож байна.МАН-аас нэр дэвшсэн миний бие 65 хувийн саналаар ялалт байгуулж байна.
 
 

Энэ бол асар их хариуцлага. Итгэл найдвар үзүүллээ, ард түмэн. Ард түмнийхээ итгэл найдварыг хичээл зүтгэлээр хариулах болно.

 
Эхлүүлсэн ажлуудаа дуусгах, хэлснээ хийж хэрэгжүүлэх. Монголын ард түмэн Монгол Улсын төр, засгийг тогтвортой ажиллаасай, улс орондоо ихийг хийж бүтээгээсэй. Эхлүүлсэн ажлуудаа дуусгаасай гэсэн итгэл найдвараар энэ удаагийн сонгуульд саналаа өгсөн гэж ойлгож байгаа.  Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшиж өрсөлдсөн С.Эрдэнэ, ХҮН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Д.Энхбат нартаа чин сэтгэлээсээ талархаж байна. Сонгууль мэдээж өрсөлдөөнтэй болдог. Гэхдээ бид энэ 14 хоногийн хугацаанд сайхан өрсөлдлөө. Улс орон даяараа явлаа. Ажил төрлөө ярилаа. Шударга сайхан, ил тод, маш зардал багатай сонгууль боллоо гэж үзэж байна. Хамт өрсөлдсөн хоёр эрхэмдээ улстөрийнх нь ажилд амжилт, гэр бүлд нь сайн сайхныг, эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе. Улс орныхоо эв нэгдлийн төлөө, сайхан ирээдүй бүтээхийн төлөө чөмгөө дундартал ажиллана. Хамт өрсөлдсөн АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат нартаа баярлалаа. Маш зардал багатай сонгууль болсон. Монголынхоо ард түмэнд чинь сэтгэлээсээ талархлаа. Монгол Улсын төлөө зүтгэе" гэв. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.73.207
    2021/06/13

    Ter 2too ymar ih bayrlalaa gj heldiin be uuriinh ni hvmvvs bolhoor tegj bga bhda

    Хариулах