Зургадугаар сарын 15-наас сайн дурын ПСР шинжилгээ ТӨЛБӨРТЭЙ болно


Зургадугаар сарын 15-наас эхлэн сайн дурын шинжилгээнүүд төлбөртэй болгох гэж байгаа талаар өрхийн эмнэлэг, дүүргийн тандалтын баг болон шинжилгээний цэгүүдтэй холбоотой асуудлыг НЭМГ-ын орлогч дарга Н.Зэндмаа “News.mn” сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрээр “Зургадугаар сарын 15-наас эхлэн сайн дурын шинжилгээнүүд төлбөртэй болно. Харин тандалтын болон хавьтлын шинжилгээг үнэ төлбөргүй авна. Шинжилгээний цэгүүдийг нэмэгдүүлэх талаар тодорхой хэлж мэдэхгүй байна. Магадгүй шинжилгээг төлбөртэй болгоход дүүрэг бүр зохион байгуулалтаа хийж, цэгүүдээ нэмэгдүүлэхийг үгүйсгэхгүй” гэсэн байна. Одоогоор нийслэлийн зургаан дүүрэгт явуулын болон байнгын шинжилгээний цэгүүд ажиллаж байна.

Эх сурвалж: www.polit.mn



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 119.40.100.66
    2021/06/15

    15-наас шинжилгээ төлбөртэй болвол өдөрт илрэх өвчний тоо багасах боловч тархалт ихсэн мэдээж төлбөртэй шинжилгээ өгч чадах нэгэн байхад чадахгүй нь гадуур тараагаад л байна шүү дээ

    Хариулах