Үзэгчгүй наадамд үрэх 10 тэрбумаа үхэл, өвчинд нэрвэгдсэн иргэд, эрүүл мэндийн салбартаа зориулъя, Ерөнхий сайд аа


Өнөөдрийн байдлаар коронавируст цар тахлын улмаас 400 гаруй монгол хүн амиа алдаж, 85 мянга гаруй иргэд халдвар авч, эрсдэлтэй үеийг туулж байна. Өдөрт 10000 гаруй сорьцоос шинжилгээ авахад халдварын тоо 3000 гарч бүргэгдэж байна.  Хэрэв өмнөх шигээ 30-50 мянган хүнээс шинжилгээ авбал хэд дахин өндөр тоо гарахыг хэлэхэд бэрх болоод байгаа юм

Товчхондоо, Улсын Онцгой Комисс, Засгийн газар, Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ нарын уялдаа холбоогүй, нэгнээ үгүйсгэсэн шийдвэрүүдийн уршгаар цар тахлыг улс орон даяар “алдчихсан”. Үүн дээр Ерөнхийлөгчийн сонгууль гэж хөөрцөглөсөн улс төрчдийн балаг ч багагүй нэмэр болсон нь нэгэнт ил.

Хамгийн хачирхалтай нь олон удаагийн хөл хорионы улмаас эдийн засаг элгээрээ хэвтсэнийг айх, гайхахын хооронд ярьж яваа Засгийн газар иргэдийнхээ халааснаас 10 тэрбум  төгрөг гарган наадмыг цахим хэлбэрээр зохион байгуулна хэмээн мэдэгдсэн явдал.

Уг мөнгийг юунд зарцуулахыг задалж үзвэл:

  • Ардын хувьсгалын 100 жилийн тухай дуу бүтээхэд 100 сая төгрөг,
  • Ардын хувьсгалын түүхэнд холбогдох хөшөө дурсгалуудыг сэргээхэд 250 сая төгрөг, 
  • Бүх ард түмний урлагийн наадам 500 сая төгрөг,
  • Утга зохиолын шилдэг бүрээл туурвихад 100 сая төгрөг,
  • “Зуун жил- Зуун бүтээн байгуулалт" телевизийн контент бэлтгэн цувралаар хүргэхэд 100 сая төгрөг,
  • Тайзны бүрэн хэмжээний “Монгол угсаатны билиг” тоглолт туурвихад 270 сая төгрөг,
  • “Хаадын хаан” жүжигт 200 сая төгрөг, “Эрхэт Монгол” концерт 80 сая, Шивээ хиагт дуурь шинэчилсэн хувилбар нь 50 сая төгрөг гэх мэтээр 10 тэрбум төгрөг

 зарцуулахаар төсөвлөжээ.

Энэ одоогийн нөхцөлд нэн шаардлагатай арга хэмжээ мөн үү. Иргэд үзэгчгүй наадамлахад зориулах уг мөнгийг “сөхөрч уначихаад байгаа эрүүл мэндийн салбартаа зарцуулахыг, хүчилтөрөгчийн аппаратнаас эхлээд шаардлагатай тоног төхөөрөмж аваасай гэж хүсч байгаа

Үхэл, хагацал, өвчин зовлонтой энэ үед баяр тэмдэглэнэ гэж чичирч байгаа тань намынхаа 100 жилийг иргэдийнхээ амь нас, эрүүл мэндээс илүү чухалчилж байгаа харагдаж байна, Ерөнхий сайд аа. Эсвэл төсөвлөсөн 10 тэрбумд нь эрх баригчдийн шахаа, ашиг сонирхол байгаа юм уу, үгүй бол наадмаа цуцалж, эрүүл мэндийн салбараа дэмжмээр байна.  Эрүүл явахад бусад нь болдог гэдэг дээ




Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.24.86
    2021/06/21

    naadmaa hiinee. aimag sumanhaa hyreend zohion baigyylchval ersdelgyui. aimag sum damjin naaddag buh morio bolichih. ulsad bas adilhan hotoo toirood l bolno. hymyys baga zereg stressee tailna. undesnii baharhliin udur shyydee. kovid asyydal tertei tergyi tsaashdaa bid hamt amidarna. sain vaksind hamragd. ersdelees sergiilii. emnelgiin hychun chadlaa hynii ami ersdyylehgyui tald n chigluulii. haldvar avah tysam syrgiin darhlaa togtono. zunii delger tzagt tzagaan ideendee garaya , gedsee tzailgaya. hugshchyylee salhind gargaya.mongol orond tohirson iimerhyy argaa bolovsryylii.

    Хариулах
  • 202.179.27.11
    2021/06/20

    chachim Naadam ! bolioo, , bid chaldvargui ,uchelgui cheden jil amidarmaar bna. ESaid Ouuynerdene !!! ,yaach gej yaarch ter 2 sariin chol chorioog chuchalsan um??, orooschin bolj onoodriig churtel gai zovlon uchel tasrachgui bid ich zovj bna. Er zorigtoigoo yg odoo chariuuchlaga chulee!!, schuumjlel chuleej avaj sur!!,

    Хариулах
  • 183.177.99.230
    2021/06/20

    эрхэм сайдаа Баяр наадмаа цуцал наана чинь эрүүлийг хамгаалахынхан бараг сөхөрлөө юуны түрүүнд 10 тэрбумаа эрүүл мэндийнхэнд зориулаа

    Хариулах
  • 61.207.211.113
    2021/06/20

    Наадмаа боль. Эхлээд амьд мэнд байх хэрэгтэй байна. Наад их мөнгөө эрүүл мэндийн салбартаа зарцуул. Удахгүй тэнд чинь үлдэж ажиллах хүн үгүй боллоо

    Хариулах
  • 103.26.193.136
    2021/06/19

    эрүүл байвал ирэх жил наадам үзнэ шүү дээ. Наадам хийхээр чинь ард түмэн бас үзэхийг хүснэг биздээ. Ноднин хол аваачаад хэдэн хүн зураг авахуулаад л баахан хөрөнгө үрээ биздээ. Айил бүр 1 сая төгрөгөө өгөөжч ээ. 300 000 төгрөг чинь эмээ аваад дуусчихлаа. Амгалан тайван ажиллах боломж алга байна. Та нар л эдинй засаг энэ тэр гээд өвчинг улам тараачихлаа. Бүртгэлтэй 2600 бүртгэлгүй өчнөөн хүн өөрсдөө өөрсдийгөө эмчилсэн болоод явж байна. Оргүй гээд гэрт нь үлдээгээд явсан. Засгийн игазар өрх бүрт 1 сая төгрөг өгөх хэрэгтэй.

    Хариулах
  • 192.82.90.147
    2021/06/19

    Наадмыг хойшлуулж болно шүү дээ.Эхлээд өвчний нөхцөл байдал, эрсдэлээ зөв үнэлж байж, өвчний тархалтаа зогсоож, хумиж авсны дараа улс, аймаг, сумын наадмыг нэг тодорхой хугацаанд хийж болно биздээ.Ер нь улсын баяр наадмыг сум, аймаг, улсын хэмжээнд зэрэг зохион байгуулж хэвших хэрэгтэй.Бөхчүүд, уяачид, харваачид маань өөрийн амжилт гаргах, амжилтаа ахиулах наадмаа сонгон оролцох боломжтой болно.

    Хариулах
  • 202.179.27.219
    2021/06/19

    ehled ovchnoso salchihval terte tertgui olon naadamlan

    Хариулах
  • 202.179.27.219
    2021/06/19

    naadamgui naadamlyo

    Хариулах
  • 66.181.177.185
    2021/06/19

    Ene jil Naadmaa bolio ! Eruul yawbal Ireh jiliin Naadmaa temdeglene !

    Хариулах
  • 64.119.21.85
    2021/06/18

    Юун наадам ,юун 10 н тэрбум. Тэр эмнэлэгийнхээ байгаа байдал ,багаж хэрэгсэл нь хүрэлцэхгүй өвдөж зовсон хүмүүс ээ боддоггүй ийм төр засгийн тэргүүн байж болох уу ? ! .

    Хариулах
  • 202.9.46.218
    2021/06/18

    Эрүүл энх байх нь бүхнээс эрхэм

    Хариулах