Ажил хайж байгаа 15-34 насны залуучуудад зориулсан хөтөлбөр хэрэгжүүлнэ

С.Гандэлгэр
Өчигдөр 16 цаг 32 минут

Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газартай хамтран хэрэгжүүлэхээр боллоо. Энэ хөтөлбөрийг 15-34 насны ажилгүй, ажил идэвхтэй хайж байгаа залуучуудад зориулж байгаа юм.

Тухайлбал, хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үзүүлэх, ажилд дадлагажуулан зуучлах цогц үйлчилгээг туршин нэвтрүүлж, шинэлэг санаа, санаачилгыг дэмжихэд тус хөтөлбөрийн зорилго оршиж байна. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Л.Тулгабаатар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга С.Нямдорж тэргүүтэй холбогдох албаны хүмүүс уулзалт хийж, санал солилцлоо.

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ ИННОВАЦЫН ГАЗАР



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 183.177.99.230
    2021/06/28

    15-34 насны залуу ажил хийх сонирхолгүй ажил хийлээ цалин тавилаа маргаашнаас нь яасан мэдэгдэхгүй 3-4 хоног зэсрэнэ бас дийлэнх масс нь архичин хар тамхичингууд нөгөө ижигний чихэнд алт хийсэн ус хийсэн ч сэгсэрнэ гэж

    Хариулах