Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр энэ долоо хоногт буюу зургадугаар сарын 28-ны өдрөөс долдугаар сарын 5-ны өдрийг хүртэл ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орж, сэрүүсэх төлөвтэй байна.
Тодруулбал, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29, 30-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, долдугаар сарын 1-нд нутгийн зүүн хагаст, 2, 3-нд нутгийн хойд хэсгээр, 4, 5-нд Хангайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Харин 29-өөс ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна