Жолооч нарын 82 тэрбумын торгуулийг Өршөөлийн хуульд хамруулна

Өчигдөр 13 цаг 15 минут

Өршөөлийн тухай хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Хууль зүй, дотоод хэргийн сайдын танилцуулснаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн үйлдэлд ногдуулсан торгууль, шийтгэлийг Өршөөлийн хуульд хамруулахаар болжээ.

Манай улсад нийт бүртгэгдсэн зөрчлийн хэргийн зургаан сая 696 мянга 529 нь буюу 93 хувь нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн зөрчил байна. Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2021 оны тавдугаар сарын байдлаар цагдаагийн байгууллагаас зургаан 154 мянга 933 удаагийн зөрчилд 169 тэрбум 648 сая төгрөгийн торгох шийтгэл ногдуулснаас 73 тэрбум 339 сая төгрөг, шүүхийн шийдвэрийн дагуу 1.9 тэрбум төгрөгийн торгох шийтгэл тус тус төлөгдөөгүй байна. Өөрөөр хэлбэл, 82 тэрбум 339 сая төгрөгийн торгууль өршөөлд хамрагдах ажээ. 



Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.21.73
    7 цагийн өмнө

    1 000 000 ба 20 000 000 төгрөгийн торгууль адилхан өршөөгдх гэж байна. 100,000 хүртэл төгрөгийн хязгаар байж болно шүү дээ. Бүгдийг нь тэгшитгэж хийдэг ТЭНЭГ

    Хариулах
  • 49.0.137.164
    13 цагийн өмнө

    Durmeeree yawaa bas Ganz neg udaa torguulsan ch torguulia ter dor ni tulchihson Es zuitei Jolooch nariig tevel bas l uramshuulaarai !!!!

    Хариулах
  • 64.119.25.143
    Өчигдөр

    Тэнэг жолооч нараа урамшуулж байгаа хэрэг юм уу шударга иргэд нь ингээд хохироод байвал хуулийг хэн биелүүлэх болж байнаа НЯМБААТАР хуульч мөн үү Үүнийг НЯМДОРЖ захиалсан юм уу үгүй бол үүнийгээ больмоор байна шүү,

    Хариулах
  • 183.177.99.230
    Өчигдөр

    арай хэтэрнээ зам тээврийн осол гаргачид төр засаг өөгшүүлж бараг л та нар хүн дайрч алж болно гэсэн тэй агаар нэг банйа

    Хариулах
  • 202.9.40.48
    Өчигдөр

    Хамгийн буруу шийдвэр болно. Нямдорж Ганбат гээд олон гишүүд их торгуультай гэсэн тэгээд өршөөлд хамруулах гээд байна. Эдгээс болж зам тээврийг осол эндэгдэл гарч баыгаа шүү. Хэрхэвч зөвшөөрч болохгүй асуудал мөн

    Хариулах
  • 150.129.142.16
    Өчигдөр

    Шударга торгуулаа төлсөн нь хохироод төлөөгүй нь завшиж байна. Яг л тэтгэврийн зээл тэглэсэн шиг юм болж байна. Олон саяын торгуультай нь завьшлаа

    Хариулах
  • 202.131.238.150
    Өчигдөр

    Нямдорж сайд ч ичих хэрэгтэй .... Энгийн хууль дүрмээ сахидаг иргэд ТОРГУУЛЬ төлөөд одоо хохирч байгаатай адил байна.

    Хариулах
  • 202.131.238.150
    Өчигдөр

    ХУУЛЬ, ДҮРЭМээ зөрчдөг хүмүүсийг өөхшүүлээд дараа нь яаж хууль дүрэм сахиулах юм бэ..... Одооноос торгуулиа төлөхгүй бас 5-10 жилийн дараа бөөгнөрүүлээд дахиад өршөөлд хамрагдах уу...

    Хариулах
  • 103.26.193.160
    Өчигдөр

    ene uls hezee ch hugjihguin bn

    Хариулах
  • 202.55.188.106
    Өчигдөр

    250 k has yadaj. Undur torguulitai n zoruugee tol dawartsii

    Хариулах
  • 202.9.41.66
    Өчигдөр

    Цаг тухайд нь торгуулиа төлөөд хуулиа дээдлээд явж байсан нь хохирч байна. Үүнээс хойш торгууль төлөхгүй гэдгээ үүгээр мэдэгдэж байна

    Хариулах