Ковид19-ийн халдвартай хүн эмнэлгийн гадаа тусламж авч чадалгүй нас барсан хэрэг өчигдөр гарсан. Энэ талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж мэдээлэл хийлээ.
Тэрээр " Юуны өмнө талийгаачийн ар гэрээс уучлал хүсэж байна. Талийгаач долоодугаар сарын 2-нд түргэвчилсэн шинжилгээгээр эерэг хариу авсан, уушгины рентген зургаар хатгаа авсан нь тодорхой байсан тул өрхийн эрүүл мэндийн төвөөс эмч очиж үзээд харьяа эмнэлэгт хандахыг зөвлөөд буцсан. Талийгаач “Энэрэл” эмнэлэгт хандсан ч тус эмнэлэгт хэвтэх хүмүүсийн нэрсийн жагсаалтад нэр нь байгаагүй учраас Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг рүү явуулсан байна. Харин БЗД-ийн нэгдсэн эмнэлэг “Энэрэл” эмнэлэг рүү буцаажээ. Эргээд "Энэрэл" эмнэлгийн хашаанд орж ирэхэд ХӨСҮТ рүү хүнд өвчтөнөө хүргэж өгөөд буцаж ирсэн эмнэлгийн машины жолооч таарч түргэн тусламж дуудсан байна. Түргэн тусламж таван минутын дараа ирэхэд тухайн иргэн нас барсан байсан. Тусламж үйлчилгээний явцад анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхдээ хариуцлагагүй байдал гаргасан түргэн тусламжийн төвийн захирал, “Энэрэл” эмнэлгийн захирлуудад хариуцлага тооцно. БЗД-ийн нэгдсэн эмнэлэг хувийнх учраас төлөөлөн удирдах зөвлөлийн менежментийн багийг өөрчилнө. Удаа дараагийнх учраас БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт яаралтай арга хэмжээг авна” гэлээ.
Түүнчлэн өндөржүүлсэн бэлэн байдалд мэргэжлийн удирдлагаар хангах үүргээ биелүүлээгүй, ажлын байраа орхиж явсан НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэрийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр боллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.179.25.22
hun ruugee chiglesen arga hemjee belen baidal odoo hyrtel hangagdaagui bn. deegyyr heterhii seveed gazar deeree iim l bn
Хариулах122.201.24.14
Ene Byambadorj biluu chi Uuruu ogtsrooch Arisaa hamgaalhaas suuh yum
Хариулах202.9.40.25
Баянзүрх эмнэлгийн хувьчлалаа буцаа. олон жил дампуурууллаа.
Хариулах192.82.68.193
Чи өөрөө зайл шуналтай авилгачин
Хариулах66.181.161.123
Ядахдаа энэ хүнд хэцүү үед харяълал харгалзахгүй аваачээ цалин нэм гэж шаарддаг шигээ хүнийг ялгавралахгүй хандаж хариуцлагатай баймаар бн
Хариулах111.239.163.121
amiig amaar emch nariig ajilj chadahgui thaazal da huntei hunleg handaj chadahgui changaa hurteh estoi
Хариулах64.119.21.95
Эд нарын хариуцлага тооцно гэж ч дээ.
Хариулах