УГТЭ эмч, ажилчдынхаа цалинг 10-50 хувь НЭМЭГДҮҮЛЭХЭЭР болжээ


Эрүүл мэндийн сайд С.Энхболд эмнэлгийн удирдлагуудтай уулзан эмч ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэх, урамшууллыг нь цаг тухай бүрт нь олгохыг үүрэг болгосон. Учир нь ихэнх эмнэлэг цалингаа тавьж, урсгал зардлаа төлөөд тодорхой хэмжээний үлдэгдэл байхаар тооцоолол гарсан аж.

Улмаар Гэмтэл согог сэргээн засах үндэсний төвийн Ерөнхий захирал Э.Галбадрах тушаал гаргаж нийт ажилчдынхаа цалинг долдугаар сарын нэгнээс эхлэн 20 хувиар нэмэгдүүлээд байна. Мөн Улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир улаан бүсэд ажиллаж буй алба хаагчдын илүү цагийг долдугаар сарын нэгнээс эхлэн гурав дахин нэмж олгож эхлэх шийдвэр гаргажээ. Түүнчлэн улаан бүст ажиллаж байгаа эмч ажилчдынхаа цалинг 50 хувиар нэмэгдүүлсэн бөгөөд нийт ажилчдынхаа цалинг 10-20 хувиар нэмэхээр болжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна