Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуур өчигдрөөс эхлэн цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж эхэлжээ.
Тодруулбал, ажлын өдрүүдэд 12:00-13.30, 16:00-18:00, 20:00-23:00 цагуудад ажиллуулах аж. Харин амралтын өдрүүдэд ээлжилж ажиллуулах аж. Өөрөөр хэлбэл, нэг долоо хоногт нь бямба гарагт, дараа нь нямд гэх мэтчилэн ажиллах талаар Нийслэлийн захирагчийн албанаас мэдээллээ.
Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг "Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурыг 3.7 тэрбум төгрөгөөр засварлана гэдэг нь ташаа мэдээлэл. Мөн ус зөөж санг дүүргэдэг нь ч ташаа мэдээлэл, тэдгээр усны машинууд нь ногоон байгууламжийг усалдаг бол усан оргилуурын усан хангамжийг төвийн шугамд холбож ажиллуулдаг" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.21.141
onigoo onigoo
Хариулах202.21.107.86
Хайран мөнгө ...
Хариулах49.0.137.164
Ajilladag yum bol odoo l ajilluul ! Amarsaikhaan Sumyabazraa !!!!!!!!!!!!!!!!!!!!
Хариулах