Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт автомашин шатжээ


Өнөөдөр 14.00 цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Prius20 маркийн автомашин шатсан осол гарчээ.

Тодруулбал, гурав дөрөвдүгээр хороололд байрлах орон сууцны зогсоолд байсан автомашин гэнэт шатсан байна. Улмаар ойролцоох автомашинууд нь галд өртсөн талаар Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

Энэ талаар Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга хурандаа Г.Нэргүйгээс тодрууллаа. Тэрбээр "Гурав, дөрөвдүгээр хороололд Prius 20 маркийн автомашин шатсан осол боллооТухайн автомашины ойролцоо байсан машинууд мөн галд өртсөн. Одоогоор Онцгой байдлын алба хаагчид галыг унтраахаар ажиллаж байна. Галын шалтгаан нөхцөлийг тодруулаад, дахин мэдээлнэ" гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.