Сагс тоглосон залууст Зөрчил шийдвэрлэх ажиллагаа явуулж байна


Шөнийн цагаар байрны урд талын сагсан бөмбөгийн талбайд сагс тоглож байсан залуусыг иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан хэргээр саатуулсан тухай бичлэг олон нийтийн сүлжээд тараад байгаа билээ.

Энэ тухай Цагдаагийн ерөнхий газар "Энэ оны долдугаар сарын 18-ны өдрөөс 19-ний шилжих шөнө 01:00 цагийн орчимд “Чингэлтэй дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр 25, 26, 27 дугаар байрны урд талын “сагсан бөмбөгийн талбайд хүмүүс гадаа шуугилдаад, сагс тоглоод амраахгүй байна” гэсэн мэдээллийн дагуу Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эргүүлийн алба хаагчид очиж шалгасан.

20 настай зургаан эрэгтэй гадаа талбайд сагс тоглож байсан тул иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх иргэдэд шөнийн цагаар гудамж талбайд чанга дуу чимээ гаргаж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж байна гэдгийг тайлбарлаж, тарах шаардлагыг тавихад уг иргэд тарахгүй байсан. Мөн тэдний дундаас 1999 онд төрсөн иргэн Г гэгч нь “бид нар яахаараа тардаг юм, бид нар зүгээр тоглож байна” гэх зэргээр цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй эсэргүүцсэн тул Цагдаагийн албаны тухай хууль, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зөрчлийг таслан зогсоох арга хэмжээг авч ажилласан" гэсэн тайлбар өглөө.

Дээрх иргэдийн гаргасан үйлдлийг энгэрийн камерын бичлэгээр баримтжуулан, мэдүүлэг авч Зөрчлийн тухай хуулийн дагуу материалжуулан Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгааг мөн хэллээ. 

                                                                                                                                                                           Б.Мягмарболор




Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.3
    2021/07/20

    Amgalan taiban baidal alduulaad, huuhed shuuhad sereegeed orilj bahiraad togloson l biz dee. Eh etsgiin suuri humuujilgui yumnuudiig jaahan surgaad uguh ni zub.

    Хариулах
  • 202.179.25.90
    2021/07/20

    Зөвөө , Нийтийн Эрх ашгийг зөрчиж Шөнө оройн цагаар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг ийм зөрчлүүдыг Таслан зогсоох хэрэгтэй, үүнд ямарч Хүний Эрх ярих хэрэггүй , 20 гарсан Залуу Хууль дүрэмээ биелүүлэхгүй байна гэж юу байсийн,

    Хариулах
  • 150.129.143.227
    2021/07/20

    Шөнийн цагаар сагс тоглож иргэдийн тайван байдлыг алдагдуулсан нь буруу ч цагдаа бас омогдож орилж хашгирч тайван байдал алдагдуулахад хувь нэмрээ оруулж л байсан даа. Ёс зүйтэй ,боловсролтой цагдаа нар байгаа ч тэр сагс тоглосон хүүхдүүдэд ёс зүй түй ч байхгүй арын хаалгаар цагдаа болсон 10 р ангийн боловсрол ч байхгүй 2 цагдаа таарчихсан.

    Хариулах
    • 66.181.186.169
      2021/07/20

      зөрчил гаргагчдыг өмөөрөх хэрэггүй