Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Токио-2020 зуны олимпын нээлтийн үйл ажиллагаанд оролцоно

Админ
2021/07/20

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны долдугаар сарын 21-25-нд Япон Улсад ажлын айлчлал хийж, Токиогийн зуны Олимпын наадмын нээлтийн ажиллагаанд оролцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд Ё.Сүгатай албан ёсны уулзалт хийж, хоёр талын харилцаа, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцоно.Талууд ойрын болон дунд хугацаанд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөр,  хамтын ажиллагааны талаар ярилцана.

Түүнчлэн Монгол, Японы хамтын ажиллагааны дараачийн Дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулах ажлын бэлтгэлийг хангах талаар тохирно. Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ Японы эрх баригч Либерал ардчилсан намын удирдлага, Япон Улсын парламент дахь найрамдлын бүлгийн удирдлагатай мөн уулзаж, санал солилцоно.  Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гадаад улс оронд хийж буй анхны айлчлал юм.

А.Мөнхнаран



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 111.239.166.254
    2021/07/22

    yah gej yavj bgaa yum bol doo mgl uls bas l guilga guih gej uu saidaa uls oron chin halvar.r uheed baihad said yah gej barildah gej ochij bga yum bna ard tumnee bur garguundana haythan te busd uls tatgalzaj bhad ene tend ochij bdag ajilgui hunii hariuthlaga.s bultaj yah gej iim huuniiig songoj gargasan yum boldoo bid yasan ene darga nar darluulj bardaggui yum boldoo ard tumnee hul horoond oruulch.d said n uuru bayr thengee yavaj bdag zuv ard tumen minee

    Хариулах
  • 192.82.81.141
    2021/07/22

    Боль доо хоолны хордлого болчихоор гадаад явчихна.Дотоодод өвчинөөр өдөр болгон хүн нас барж байхад бас гадаад явчихна.Манай улсад Ковид гарснаас хойш төрийн тэргүүн ирсэн удаа сүүлийн 2 жилд байхгүй байна.инээд хүрч элэг хөшмөөрч юм шиг зэвүү дургүйцэл дээд цэгт хүрч байна

    Хариулах
  • 202.179.25.90
    2021/07/21

    Эх орон чинь Тахалд нэрвэгдээд байхад Чи Наргиж цэнгэхээр явж л байдаг, таарч дээ мөн,

    Хариулах
  • 150.129.140.99
    2021/07/20

    Англи хэл сур! Дэмий од. болох гэж битгий тэнэгтэээ. Англи хэл. сур!

    Хариулах
  • 111.239.166.235
    2021/07/20

    yu hereggui ene danhar tolgoi hereggui ee tegej ajil.s bultahiin orond hund bgaa ard tumen codiv asuudlaa thag aldalgui tentheh n juhal daa ene tend daldagnah naad alband suuj bgaa hun bich baim.r yum yagaad iim durak uls ene alband suudag bna udurt 10 uheed bgaag tooohgui baigaan dain shuun ard tumen chin udurt 10r uheed bhad iim olinp ochin gej yarj bgaa ene banhar eruul uu

    Хариулах